“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, урт хугацааны чадавхыг бэхжүүлэх, жишиг болгон хөгжүүлэхэд хамгаалалтын захиргаадыг дэмжих зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөрийг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхлүүллээ. Хөтөлбөрийг БОУАӨЯ, “Дэ нэйче консерванси”, Монголын байгалийн өв сангийнхны хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтээр хэрэгжүүлэх гэнэ.
2026-05-25
Эрэлч нохой 151 хүний амь аварчээ
Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу 2017 онд Онцгой байдлын ерөнхий газарт Эрэлч нохойн сургалтын алба байгуулсан билээ. Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Эрэлч нохойн сургалтын албаны үйл ажиллагааны онцлог, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар санал солилцсон байна.
2026-05-25
Экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нууцаар бараалхаж “Бодь”, З.Энхболд хоёрыг ярьсан тухай Ордноор шуугиж байна
Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, одоо УИХ-ын гишүүний ажил хийж байгаа Х.Баттулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нууцаар бараалхжээ. Албан ёсны мэдээгүй, чимээ аниргүй болсон учир нууц уулзалт гэх нь зөв болов уу. Тэд уулзаад юу ярьсан нь мэдээжээр тодорхойгүй. Гэхдээ “Хоёр Ерөнхийлөгч тун тухтай уулзсан, уулзалтаар “Бодь” болон З.Энхболд хоёрын талаар ярьсан” тухай Төрийн ордноор нэг шуугиж байна. З.Энхболд яахав, Х.Баттулгын Тамгын дарга байсан, зөвхөн улс төр гэлтгүй хувь тавилангийн нэг завинд суучихсан учир шоронгоос гаргах талаар хөөцөлдөх үүрэгтэй.
2026-05-25
Улаан буудайн тариалалт 57.1 хувьд хүрчээ
Энэ онд манай улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16 000 мянгад төмс, 18.3 мянгад хүнсний ногоо гэхмэтээр нийт 633 000 га талбайд тариалалт хийхээр ажлаа эхлүүлсэн. Тэгвэл уржигдрын байдлаар 178.6 мянган га-д улаан буудай, 4.7 мянгад төмс, 3.4 мянгад хүнсний ногооны үрийг суулган, нийт 208.5 мянган га талбайд тариалалт хийснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
2026-05-25
Амьтны сэгийг шууд бордоо болгох нь байгаль орчинд сөрөг үр дагавартай гэв
Дархан-Уул аймагт буудаж устгасан нохойг мод тарих нүхэнд хийн булж буй бичлэг энэ сарын 19-нд цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүссэн нөхцөл байдлын талаар тус аймгийн Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнууд “Аймагт жилд дөрвөн удаа золбин нохой, муур устгах ажил зохион байгуулдаг.
2026-05-24
Хотын 54 байршилд гоёлын мод, цэцэгс тарьж байна
Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн нэг хүнд ногдох талбай эдүгээ 5.9-8 ам метр байгаа аж. Үүнийг есөн ам метрт хүргэх зорилгоор энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 157 га талбайн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, ургуулж байгааг өчигдөр мэдээллээ.
2026-05-23
Эрсдэл бүхий газарт хүүхэд ажиллуулахыг хориглосныг сануулав
Баянгол дүүргийн XV хороонд байрлах “Кимбаб чонгүг” гэх хоолны газарт засвар хийж байхад нь барилгын хана нурж, 15 настай хүү дарагдаж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 18-нд гарсан. Нурангид дарагдаж амиа алдсан хүү Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, ахтайгаа хамт цагийн ажил хийж байсан талаар ХЭҮК-оос мэдээлсэн юм.
2026-05-23
Жирэмсний хожуу хордлогыг эрт илрүүлэх нь эх, хүүхдийн эрүүл мэндэд тустай
Манай улсад эхийн эндэгдэл, дутуу төрөлт, перинаталь өвчлөл, эндэгдлийн голлох шалтгааны нэг нь жирэмсний хожуу хордлого буюу преэклампси болон түүний хүндрэл хэвээр байгааг эх барих эмч нар анхаарууллаа. Энэ нь эх, нярайн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг тул жирэмсний хяналтад эрт, тогтмол хамрагдаж, эрсдэлийг хугацаа алдахгүй илрүүлэх нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам гэнэ.
2026-05-23
“Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар эхлүүлэв
ЦХИХХЯ-наас ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар эхлүүлснээ зарлав. Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаанд өрнүүлэх тус аяны талаар ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай кибер аюулгүй байдлын чиглэлээр цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна
2026-05-22
Хоршил
Эдгээр гайхалтай бүтээлийн түүх хийгээд зураач болон зургийн гол дүр болсон хүмүүсийн харилцааны талаар өгүүлье. Зурсан нь ч, зуруулсан нь ч дэлхийн түүхэнд тод мөртэй, хүн бүрийн эчнээ танил гэдгээрээ онцлог.
2026-05-22
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагч нас барав
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 19-нд амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг ар гэрийнхэн нь “Гаднын нөлөөтэй, камергүй өрөөнд оруулж өөр нэг цэрэг нь зодсоны улмаас амиа алдсан. Биед нь хэд хэдэн хөхрөлт байсан” хэмээн үзэж, мэдээлэл хийгээд буй юм. Зөвхөн тухайн цэрэг нас барснаас гадна өмнө нь тус ангид цэрэг зодуулж гэмтсэн гэх асуудал ч сөхөгдөв.
2026-05-22