Л.Ариунболд 31 дэх түрүүгээ хүртлээ
Монголын автомастеруудын холбооны энэ оны цуврал дөрөв дэх уралдаан, “Экстир” ХХК-ийн 10 жилийн ойн нэрэмжит “Экстир мастер кросс”-т шилдэг 74 тамирчин хурд сорьсноос “Шинэ барилга”, “Хаан шоргоолж” ХХК, “VX racing” клубийн тамирчин, 36 дугаартай Л.Ариунболд тэргүүлж 31 дэх түрүүгээ хүртлээ.
2026-03-27
Шигшээ багийнхан олон улсын багт хурд сорьж байна
Монголын дугуйн шигшээ багийн болон шилдэг 12 тамирчин Европ, Азийн дөрвөн улсын зургаан мэргэжлийн багт харьяалагдаж буй. Тухайлбал, Испанийн “Burgos-BH” багт Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) С.Жамбалжамц, Тайландын “Roojai Insurance”-д Б.Марал-Эрдэнэ, Х.Тэмүүлэн Б.Тэгшбаяр нар нэгдсэн. Тэгвэл БНХАУ-ын “Shenzhen kung”-д Э.Билгүүнжаргал, Б.Наранхүү, А.Даваажаргал, мөн тус улсын “Huansheng-Taishan sport”-д Э.Болор-Эрдэнэ, “Wheeltop rotor Chengdu”-д Б.Идэрболд уралддаг. Түүнчлэн Киргизийн “Lokomotiv Manas”-д спортын мастер И.Билгүүн, Ц.Энхпүрэв, Д.Халиунболд нар гэрээ байгуулан олон улсын уралдаанд оролцсон. Тэднээс Тайландад энэ сарын 24-нд эхэлсэн дугуйн засмал замын “Tour of Thailand-2026” олон улсын тэмцээнд Б.Марал-Эрдэнэ хурд сорьж байна.
2026-03-26
З.Зидан Францын шигшээд эргэн ирнэ
Францын Le Parisien сонинд мэдээлснээр З.Зидан Францын шигшээ багийг удирдахаар тус улсын хөл бөмбөгийн холбоотой тохиролцсон байна. Тэрбээр энэ жилийн ДАШТ-ий дараа “гурван өнгөтнүүд”-ийг удирдах ажээ. Тус эх сурвалжид дурдсанаар талууд хамтын ажиллагааны үндсэн нөхцөлүүдийг хэдэн долоо хоногийн өмнө тохиролцсон байна.
2026-03-25
“Степп Монстерс” клубийнхэн лигийн аваргаар шалгарав
Монголын хоккейн холбооны шинэ улирлын 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолт “Степпе арена”-д өрнөлөө. Энэ удаа “Степп Монстерс” багийнхан Дархан-Уул аймгийн “Бурхантын бухнууд”-ын тоглогчдыг 9:1-ээр хожиж, цувралыг 2:0-ээр тэргүүлэн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
2026-03-25
Азийн буудлага спортын холбоо тивийн гар бууны АШТ-ээс олимпын эрх олгоно
Монголын буудлага спортын шигшээ багийнхны оролцох томоохон тэмцээний нэг бол “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадам. Тус наадмыг Японы Айчи муж болон Нагоя хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд зохион байгуулах юм. Эл наадамд оролцох буудлагын тамирчдын тэмцээн есдүгээр сарын 17-нд эхэлж, аравдугаар сарын 3-нд өндөрлөнө. Манайхан дээрх наадмын дараа ирэх жил Энэтхэгийг зорьж, Дели хотод арванхоёрдугаар сарын 1-10 хүртэл үргэлжлэх Ази тивийн гар бууны аварга шалгаруулах тэмцээнд онч сорих нь.
2026-03-19
А.Ганбаатар, О.Мөнхтуяа нар шилдэг тамирчнаар шалгарав
Монголын туухайт спортын насанд хүрэгчдийн УАШТ-д 10 байгууллагын 200 гаруй тамирчин насанд хүрэгчид, мастер ангилалд дөрвөн төрлөөр хоёр өдөр өрсөлдөв. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болсон эл тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар “Дайчид” багаас А.Ганбаатар, шилдэг эмэгтэй тамирчнаар “Pro kettlebell” багийн О.Мөнхтуяа шалгарлаа. Байгууллагын нэгдсэн дүнгээр Н.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай “Дайчид” багийнхан аваргын цом гардаж, О.Банзагч дасгалжуулагчтай “Хос гийр” клубийнхэн мөнгө, Н.Мадигайым дасгалжуулагчтай “Pro kettlebell” багийнхан хүрэл медаль хүртжээ.
2026-03-19
“Алдар”-ын цомд шилдэг шатарчид өрсөлдөх нь
Монголын шатрын холбоо Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороотой хамтран өсвөрийн шатарчдын түргэн (блиц) болон түргэвчилсэн (рапид) тоглолтын улсын аварга шалгаруулах “Алдар”-ын цом тэмцээнийг энэ сарын 22-23нд зохион байгуулна. Тус спорт хорооны 80 жилийн ойн хүрээнд болох эл тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан өсвөр үеийн шилдэг шатарчид зургаа хүртэлх, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насныхны ангилалд өрсөлдөх юм
2026-03-18
Зэвсэгт хүчний 123, 119 дүгээр ангийнхан түрүүллээ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 105 жилийн ой, Ховд аймгийн шүүх, тагнуул, цагдаагийн байгууллагуудын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд спортын олон төрөлт цогцолбор тэмцээн зохион байгуулав.
2026-03-18
Ө.Нямхүү “Алтан бөмбөг” шилжин явах цомын эзнээр тодров
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 14 хүртэлх насныхны хөвгүүдийн футзалын УАШТ 14 хоног үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. 39 багийн 624 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд алтан медалийн төлөө “Дэрэн”-гийн тоглогчид “Стрэнжир соккер” клубийнхнийг хожиж тэргүүллээ. Тэдэнтэй өрсөлдсөн багуудаас “DMU” клуб, “Ган Зам” 20 дугаар сургуулийн баг хүрэл цом өргөсөн юм. Тэмцээний шилдэг довтлогчоор Б.Очир, шилдэг тоглогчоор Б.Анх-Эрдэнэ, шилдэг хаалгачаар Д.Анар (“Дэрэн” клуб) шалгарчээ.
2026-03-17
Байлдааны самбогийн тулаанч, “Өргөө гийр”-ийн туухайчин
Дорнод аймгийн Баян-Уул сумаас төрсөн шилдэг цөөн тамирчны нэг нь жүдо, самбо, кураш бөхийн тамирчин, ОУХМ Г.Ганцэцэг. Түүнийг жүдод хөл тавьсан цагаас спорт сонирхогчид барилдааныг нь сонирхон үзэж, шигшээ багийн босгоор алхахад нь ирээдүйтэй тамирчин хэмээн онцлон ярих болсон юм.
2026-03-13
Монголоос есөн жүдоч Тбилиси хотод хөл тавина
Олон улсын жүдо бөхийн холбооноос Гүржийн Тбилиси хотод энэ сарын 21-23-нд зохион байгуулах “Их дуулга” тэмцээнд 55 орны 440 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Эл тэмцээнд Монголоос эрэгтэйчүүдийн гурав , эмэгтэйчүүдийн дөрвөн жинд есөн жүдоч өрсөлдөнө.
2026-03-13
Э.Цэндбаатар Мухаммед Якубовтой тулалдахаар болжээ
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Pro box” холбооноос энэ сарын 7-нд зарласан товоор Тажикстаны тамирчин, дэлхийн шилдгүүдийн нэг Мухаммед Якубовтой ээлжит тулаанаа АНУ-ын Нью Жэрси мужийн Брик сити хотод ирэх сарын 10-нд хийнэ.
2026-03-12
“The MongolZ”-ынхон шөвгийн наймд шалгараад байна
Цахим спортын “Counter Strike-2” (CS2) тоглоомын I зэрэглэлийн “ESL pro league season 23” тэмцээний хоёрдугаар шатны тоглолт өрнөж байна. Энэ сарын 10-нд шилжих шөнө III тойргийн тоглолт явагдаж, шөвгийн наймд тоглох эхний хоёр багийн нэр тодорсон. ХБНГУ-ын “MOUZ”, ОХУ-ын “Team spirit” баг Шведийн Стокхолм хотын “Annexet” цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө тоглох эрхтэй боллоо.
2026-03-12
Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзлэв
Италид үргэлжилж буй “Милан-Кортина 2026” өвлийн паралимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээн энэ сарын 10-нд эхэлсэн. Ойрын зайн цуваа гараатай уралдаанд 30 тамирчин сонгомол техникээр уралдсанаас Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэлжээ. Тэд уулын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлагад 10 км-ийн зайд өнөөдөр, Б.Цэрэнпунцаг жиант слаломын төрөлд маргааш, слалом төрөлд энэ сарын 15-нд хурд сорино.
2026-03-12
Монголд модон бөмбөг хөгжүүлэхэд гар, бие оролцсон багш
Модон бөмбөг эко спортын төрөлд багтдаг. Хичээллэхэд нас харгалздаггүй тул хэн ч амжилт гаргах боломжтой. Аливаа спортын төрлийг тухайн хүний хүсэл, сонирхолд тулгуурлаж хөгжүүлдэг. Олон улсын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мин Хуй Вен энэ спортыг Азийн орнуудад анх хөгжүүлснээр өдгөө 50 гаруй орны тамирчин өрсөлддөг болжээ.
2026-03-10
“Хараацай” клубийн эмэгтэйчүүд улсын аваргаар шалгарлаа
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан эмэгтэйчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн багийн 180 гаруй тамирчин оролцож, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” багийнхан түрүүлж, аваргын цом гардав.
2026-03-09
Ц.Раднаа ойрын зайн бүх төрөлд түрүүлжээ
Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон мастеруудынолонулсыннээлттэйтэмцээний хөнгөн атлетикийн төрлүүдэд Монголын баг өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 85-аас дээш насныхны ангилалд Гавьяат тамирчин Ц.Раднаа гүйлтийн 200, 400, 800, 1000, 1500 метрт тус бүр түрүүлэв
2026-03-05