Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан эмэгтэйчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн багийн 180 гаруй тамирчин оролцож, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” багийнхан түрүүлж, аваргын цом гардав. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Ц.Ганболд дасгалжуулагчтай “Зөгийнүүд”-ийн тоглогчид дэд байрт шалгарч, Н.Гантөгс дасгалжуулагчтай “Хад”-ынхан хүрэл медаль хүртсэн юм. Энэ удаа медалийн төлөө тоглосон ч онооны хол зөрүүгүй хожигдсон Л.Банзрагч дасгалжуулагчтай “Улаангом сити” клубийнхэн IV байр эзэлжээ. Тэргүүлсэн багаас Т.Замбага, “Хад”ын тамирчдаас У.Уяхан шилдэг тоглогч, “Зөгийнүүд”, “Хад” клубийнхнээс Г.Отгонжаргал, Б.Энхзул нар шилдэг довтлогчоор шалгарсан байна.