Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

ХААН Банк програм хангамжийн чанарын шинжилгээний төлөвшлийн үнэлгээний TMMi-н шалгуурыг хангалаа

ХААН Банк харилцагчийн үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, технологи, хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын чиглэлд тогтмол шинэчлэл, сайжруулалт хийснээр илүү чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд чанарын инженерчлэлийн соёлыг төлөвшүүлж Програм хангамжийн чанарын шинжилгээний үйл ажиллагаандаа "TMMi (Test Maturity Model Integration)" олон улсын загварыг чиглэл болгон тогтмол сайжруулалтыг хийснээр "TMMi Defined" үнэлгээний шалгуурыг ханган баталгаажуулсан Монголын анхны байгууллага боллоо.
2025-09-04

Алтны ханш 3540 ам.доллароос давж, дээд түвшнээ шинэчлэв

Геополитикийн нөхцөл, худалдааны дайн зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засагт тодорхойгүй, эргэлзээтэй байдал ноёлж буйн хэрээр хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны ханш тасралтгүй өсөж, бүх цаг үеийн түүхэн дээд түвшнээ шинэ¬¬чилсээр байна. Энэ оны дөрөвдүгээр сард унц алтны ханш олон улсын зах зээлд түүхэндээ анх удаа 3300 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон бол үүнээс хойших дөрвөн сар гаруйн хугацаанд дахин зургаан хувиар өсөж, өдгөө 3500 ам.доллароос давлаа.
2025-09-04

“Ногоон”-ы ханш 3616 төгрөгт хүрчээ

Ам.долларын ханш энэ он гарснаас хойш тасралтгүй өс¬¬сөөр дөрөвдүгээр сард 3500, долоодугаар сарын сүүлчээр 3600-гаас давсан бол өдгөө 3615 төгрөгт хүрээд байна.
2025-09-03

Топ-20-д багтдаг компаниудын ихэнхийнх нь хувьцааны ханш унажээ

Топ-20 индексийн сагсанд багтдаг хувьцаат компаниудын ихэнхийнх нь хувьцааны ханш өнгөрсөн сард бууралттай гарчээ. Нийт 20 компанийн долоогийнх нь ханш л өссөн бол үлдсэнийх нь буурсан аж. Тодруулбал, “Инновэйшн инвестмент”, “ЛэндМН”, “Тавантолгой”, “ХААН банк”, “Хас банк”, “Төрийн банк”, “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьцааны ханш 0.9-11.6 хувиар өсжээ. Харин тус индексийн сагсанд багтдаг компаниудын 70 орчим хувийнх нь үнэт цаасны ханш 0.6-6.08 хувиар унасан байна.
2025-09-02

Хятадын “шүдний өвчин” буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээл

1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ын луугар эдийн засгийн дөрөвний нэг, ДНБ-ийх нь 29 хувийг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дангаар бүрдүүлдэг. Хотжилтын нөлөө болон төрийн дэмжлэгтэй зээлээс үүдэн иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгийг хамгийн найдвартай гэж үзэх соёл тус улсад газар авсан юм.
2025-09-02

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
2025-09-02

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
2025-09-01

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо.
2025-08-27

“Инвескор ББСБ” 20 сая ам.долларын зээлийн санхүүжилт татан төвлөрүүлжээ

“Инвескор ББСБ” ХК Нидерландын хөгжлийн агентлагаас 20 сая ам.долларын урт хугацаат зээлийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлснээ олон нийтэд зарлалаа.
2025-08-26

Алтны үнэ унц нь 3600 ам.долларт хүрч болзошгүй

Энэ он гарснаар алтны ханш 25 орчим хувиар өсөөд байна. Тодруулбал, дэлхийн зах зээлд алтны үнэ энэ сарын сүүлчээр АНУ, Европ, Азийн арилжааны томоохон компаниудад спот ханш 3370-3387, нэг грамм нь ойролцоогоор 108 ам.долларт хүрээд буй гэнэ.
2025-08-25

Жижиг, дунд бизнесийг дэмжих “SME Day-2025”арга хэмжээг ХААН Банк ивээн тэтгэлээ

ХААН Банк ЖАЙКА-гийн төслийн нэгжээс зохион байгуулсан “SME Day 2025” өдөрлөгт ивээн тэтгэгчээр оролцлоо. Арга хэмжээ Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болж, төсөл хэрэгжүүлэгчид, бодлого боловсруулагчид, санхүүжүүлэгчид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл чуулсан юм. Тус өдөрлөгийг ЖАЙКА хоёрдугаар шатны төслийн хэрэгжилтийг оролцогч талуудад тайлагнахын зэрэгцээ, цаашид гуравдугаар шатны төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
2025-08-22

Хоёр хувийн татварыг тэглэх санаачилгыг 27 мянга гаруй хүн дэмжлээ

Хоёр хувийн татварыг тэглэх санаачилгыг 27 мянга гаруй хүн дэмжлээ
2025-08-21

Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд, зарлага 33 их наяд байхаар тооцов

2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулан, Засгийн газарт хүргүүллээ. Тодруулбал, Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагыг 33 их наяд төгрөг буюу 32.2 хувь байхаар тооцжээ.
2025-08-21

Спортын хөгжил, хамтын өсөлтийн төлөө шинэ хамтын ажиллагаа эхэллээ

Спортын хөгжил, хамтын өсөлтийн төлөө шинэ хамтын ажиллагаа эхэллээ
2025-08-20

Зэсийн экспортын биет хэмжээ 1.2 сая тоннд хүрчээ

Монгол Улс 2025 оны эхний хагас жилд нүүрснээс 2.6 тэрбум, зэсийн баяжмалаас 2.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Зэсийн баяжмалын экспортын орлого нүүрснийхтэй бараг ижил түвшинд хүрсэн явдал нь урд хөрш сүүлийн жилүүдэд боловсруулах салбараа тэлж буйтай холбоотой гэнэ.
2025-08-19

АРД ДААТГАЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 14/25 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна. Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 14.00 цагт Цахимаар (АрдАпп) хуралд оролцож АрдАпп (ArdApp) ашиглан хуралд саналаа өгөх боломжтой.
2025-08-19

Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой

Өглөө босоод шүдээ угаадаг шиг хувийн мэдээллээ хамгаалах нь ч өдөр тутмын, тогтмол хийдэг дадал болох ёстой юм. Хэрвээ бид шүдээ угаахгүй удвал цоорох, өвдөх эрсдэлтэй бол хувийн мэдээллээ хамгаалахгүй бол санхүүгээрээ хохирох, нэр хүндээ алдах, бүр гэмт хэрэгт ч холбогдож болзошгүй.
2025-08-19

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ

Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ. ХААН Банк 30 жилийн ойн хүрээндээ 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн найман дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчныг бүрдүүлсэн билээ. Тус санаачилгын үргэлжлэл болгож ХААН Банк жил бүрийн намар орон даяар сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуусын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн юм.
2025-08-18