Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийг Азийн хөнжлийн банкны санхүүжилтээр хийж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
2023-08-22

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсад шинээр батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
2023-08-21

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Завхан аймагт хэрэгжиж байна

Цусны даралт ихсэх өвчнийг ойшоолгүй өнгөрөөж огт болохгүй гэдгийг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжсэн долоон жилийн хугацаанд эмч мэргэжилтнүүд анхааруулж, сануулсаар ирсэн. Учир нь даралт ихсэх өвчин бусад олон өвчний суурь болоод зогсохгүй хүндэрвэл зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр. Нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин бичигдэж байгаа нь ч үүнтэй холбоотой.
2023-08-21

Улсын хэмжээнд 166 мянган тонн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,703 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс  А-80 автобензин 3,333 тонн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 48,835 тоннн буюу 39 хоногийн, АИ-95 автобензин 3,063 тонн буюу 23 хоногийн, ДТ 106,448 тонн буюу 43 хоногийн, онгоцны түлшний 26 хоногийн нөөцтэй байгаа юм.
2023-08-21

Зах зээлийн үнэлгээний 32 хувь нь таван компанид ногджээ 

МХБ-ийн Топ-20 индекст багтаж буй компаниудыг салбараар нь харвал 39.4 хувь нь аж үйлдвэр, 38.8 хувь нь банк санхүү, 18.1 хувь нь уул уурхай, 1.8 хувь нь харилцаа холбоо, 1.9 хувь нь худалдаа, үйлчилгээнийх байжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага арилжаагаар таван төрлийн 241 багц буюу 1.54 сая тонн нүүрсийг 1.22 их наяд төгрөгөөр борлуулсан аж. Үүний 82.9 хувийг БНХАУ, 11.4-ийг нь Хонконг, 5.7-г нь Сингапур худалдан авчээ. 
2023-08-21

Есдүгээр сарын эхээр ургац хураалт эхэлнэ

Ургацын урьдчилсан баланс тогтоох, ургацын төлөв байдал, салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах ажлаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа.
2023-08-21

МХБ өнгөрсөн долоо хоногт 166 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, гурван удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 166,385,452,324 төгрөгийн арилжаа хийсэн байна.
2023-08-21

"Хариуцлагатай уул уурхай" баруун бүсийн өдөрлөг Алтай хотод болно

рдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой чуулга, уулзалт Говь-Алтай аймагт есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд болно.
2023-08-21

“Төрийн банк” 42.1 тэрбумын цэвэр ашигтай ажиллав

Тус компани сүүлийн гурван жил нийт активаа дунджаар 8.1 хувиар нэмэгдүүлсэн аж. 2023 оны төлөвлөгөөндөө стратегийн тэргүүлэх гурван чиглэлийн дагуу зорилтууд дэвшүүлсэн бөгөөд зургадугаар сарын эцсийн байдлаар гүйцэтгэл нь 66.4 хувьд хүрснийг Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Д.Жадамбаа дурдав. Өнгөрсөн онд олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг тогтвортой хөгжил, дундаж давхаргад чиглэсэн бүтээгдэхүүнд бүрэн зарцуулсан гэнэ. 
2023-08-21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 241 багц арилжаа хийжээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага арилжаагаар таван төрлийн 241 багц буюу 1,542,400 тн нүүрсний 1,223.5 тэрбум төгрөгийн арилжаа явагджээ.
2023-08-18

Газрын тос тээвэрлэх шугам хоолойн угсралт эхэлжээ

Монгол улсад анх удаа баригдаж буй Газрын тосыг хол замд тээвэрлэх томоохон магистрал шугам хоолойн механик угсралт эхэлжээ.
2023-08-18

Жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгчдийн тоо өсжээ

Улсын хэмжээнд 1.2 сая хөдөлмөрлөх насны хүмүүс бий. Тухайн ажиллах хүчний 94.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа статистикийг ҮСХ-ноос өглөө.
2023-08-17

ДНБ 6.4 хувиар өсөхөд нүүрс, газрын тосны экспорт нөлөөлжээ

2023  оны  эхний хагас жилд ДНБ 6.4  хувиар өслөө. Энэхүү өсөлтийн 1.7 нэгж хувийг хөдөө  аж ахуйн салбар, 3.9 нэгж  хувийг уул уурхай,олборлолтын салбар,   0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын  салбар, 3.5 нэгж  хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
2023-08-17

Цөцгийн тосны үнэ хоёр жилд 80 хувиар өсөв

Энэ нь 2022 оны наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногийнхоос 1000, 2021 оны мөн үеийнхээс 3000 төгрөг буюу 80 орчим хувиар өссөн дүн болохыг дээрх газрын тайлангаас харж болох юм. Түүнчлэн кг цөцгийн тос уржигдрын байдлаар хүнсний захуудад 40 000-58 000 төгрөгийн үнэтэй байсан нь жилд бараг дөрөв дахин нэмэгдсэн дүн гэдгийг зарим иргэн хэлэв. 
2023-08-17

Монголын Хөрөнгийн биржээр 612.2 мянган ширхэг хувьцаа арилжжээ

Наймдугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 292,428,576 төгрөгийн үнийн дүн бүхий 612,232 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-16

“Богд банк”, “ЛЭНДМН ББСБ” тайлангаа танилцуулав 

I ангилалд бүртгэлтэй “ЛЭНДМН ББСБ” компанийн нийт зээлийн багц энэ оны эхний хагас жилд 86.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 95.2 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Нийт орлого нь 155 хувиар дээшлэн 20.7, цэвэр ашиг нь 390.4 хувиар өсөж 8.3 тэрбум төгрөгт хүрсэн аж. 
2023-08-16

Чингис хаан боомтын зөвлөл хуралдлаа

"Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод Цахим гарц, E-gate ашиглалтад орсонтой холбогдуулан хилийн цэргийн 0218 дугаар анги Чингис хаан боомтын зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.
2023-08-16

Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлагдлаа

Бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрийн бүртгэл 8-р сарын 16-наас 9-р сарын 8-ныг дуустал явагдаж, 9-р сарын 12-ны өдрөөс сургалт нь эхлэх юм.
2023-08-16