Бидний мах цусны тасархай өмнөд монголчууд их гүрний хөгжлийн үр шимээс хүртэж, мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Тэд бидний олон жил ярьсан ч хийж, хэрэгжүүлээгүй байгаа фермээс ашиг хүртэж сууна. “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй” нэрийн дор Монголын сэтгүүлчдийг тус улсын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин, Авга хошууны малчид, фермерүүд мал аж ахуйгаа хэрхэн өсгөж, ашиг шимийг нь хүртэж буйг, ган гачиг, зуд турхан болж, өвс бэлчээр хомсодсон үед яаж тэжээж байгааг, өнөө цагт ашиглах болсон орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөр төрөөс хангадаг талаараа танилцуулсан юм.
Б.ОМОГШИЛ: УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙГАА ЗАЛУУС БИД АВЧ ЯВАХ ҮҮРЭГТЭЙ
Шааньси хэмээх бүгчим нутгаас бид буцаж нисэн ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шилийн хотод буугаад Баруун үзэмчин хошуунаа хүрснээр аяллын хоёр дахь хэсэг эхлэв. Агаарын хөлгөөс бууж, автобусаар цаг гаруй давхисны эцэст Монгол Улсын Сүхбаатар аймагтай хил залгаа шахам оршдог, эл хошууны Баянхошуу сумын Шүүт гацааны малчин Б.Омогшилынх гэдэг залуу гэр бүлийнд зочиллоо. Мэдээж зочид, тэр дундаа Монголын хэвлэлийнхэн очно гэдгийг урьдчилан танилцуулж бэлтгэн хүлээж байв.
Өмнөд хөршийн бэлчээрийн мал аж ахуй торон хашаан дотроос гардаггүй. Өмчилж, хуваарилж авсан газраа хашиж, тэндээ л өөрийнхөө малыг идээшлүүлдэг учраас малчдын хооронд бэлчээрийн маргаан үүсэхгүй байх сайн тал энд бий бололтой. Манайд бэлчээрээ булаацалдан нэгнээ хутгалсан, машинаар дайрсан тохиолдол өнгөрсөн өдрүүдэд нэг бус гарлаа. Үүнээс сэргийлээд оногдсон газраа хашсан нь ч зөв байх гэсэн бодол төрж байв. Бидний очсон Б.Омогшилынх 50 үхэр, 80 хоньтой. 2460 мү (нэг мү нь 15 га-тай тэнцэнэ) газрынхаа 10-т нь л малаа бэлчээдэг юм байна.
Б.Омогшил, түүний гэргий О.Алтанзураг нар 1990-ээд оны дунд үед төрсөн, 2016 онд Өвөр Монголын их сургуулийг төгсөж хэл судлаач мэргэжил эзэмшсэн бөгөөд үргэлжлүүлэн ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг дүүргээд эх орондоо иржээ. Хэдийгээр мэргэжлээрээ ажиллах хүсэл байсан ч багаасаа мал маллаж өссөн учраас их хотод амьдарч төвдөлгүй, төрсөн нутгаа зорин суурьшсан байна. Үүнийгээ “Хүний газар сурч байхдаа өөрийн эх орноос илүү үнэтэй зүйл үгүй гэдгийг ухаарч бид хоорондоо ярилцан унаган нутагтаа харьж ирсэн” хэмээсэн юм. Тэд малчид ч гэсэн орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн амьдарч болдгийг харуулах төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхийн тулд орон нутгийнхаа удирдлагад өргөдөл гаргаж, “Отор эко” хэмээх ферм байгуулан малынхаа бүтцийг өөрчлөн сайн үүлдрийн семминтал, ангус үхрээр цус сэлбэн уламжлалт малаа чанаржуулжээ. Тэднийх сүүлийн хоёр жилийн хугацаанд фермийнхээ дэд бүтцэд анхаарч, бэлчээрийн мал аж ахуйгаа ган, зудын гамшигт тэсвэртэй, тэдгээрээс урьдчилан сэргийлэх байдлаар хөгжүүлэх болж. Ингэснээр өнгөрсөн өвөл унасан их цас, зудыг ажралгүй давсан гэдгээ Б.Омогшил өгүүлж байлаа. Тэрбээр “Миний өвөөгийн үед адуу голдуу өсгөж, бэлчээрээр, хаваржаа, намаржаа, зусланд буун нүүдэллэн аж төрж байсан. Харин миний хувьд сүүлийн үеийн шинэ залуу малчин учраас илүү шинжлэх ухаанч, техник, технологийн хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн малаа өсгөж байна. Залуус бид уламжлалт мал аж ахуйгаа орчин үетэй хөл нийлүүлэн авч явах үүрэгтэй улс” хэмээсэн юм.
Тэднийх төдийгүй ӨМӨЗО-ы ихэнх малчин саравч, пин дэх өтөг бууцаа техникээр түрж цэвэрлэж, идэш тэжээлийг нь ч тусгай машинаар тавьж өгдөг болжээ. Ингэхдээ бэлчээрийн өвс ургамал гэлтгүй сүрэл, дарш, ногоон тэжээл, эрдэнэ шишийг тусгай машинд хольж багсраад малдаа тавьж өгч байна. Хүрз, шор барин өвс хатгадаг уламжлалыг өөрчилж, гар утас, таблетаар саравчиндаа байх малын тэжээл тавих машиныг удирдан, тусгай зам, хоолойгоор үхрийнхээ өмнөх онгоцонд ус, тэжээлийг нь өгдөг юм билээ.
Б.Омогшилынх 2020 онд семминтал үүлдрийн нэг тугалыг 20 000 юаниар борлуулж, жилдээ нэг сая гаруй юанийн орлого олж байсан гэнэ. Тэгвэл ангус үүлдрийн малынхаа ашиг шимийг энэ жилээс хүртэж эхлэхээ хэлсэн. Тэднийх ийнхүү орон нутагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ арга туршлагаасаа сар бүр 120-иод малчинтай хуваалцдаг аж.
МАЛЫН ӨВЧНИЙГ ШУУРХАЙ ОНОШИЛЖ, ЭМЧЛЭХДЭЭ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АШИГЛАЖ БАЙНА

Өвөрлөгч орны малчдад мал аж ахуй, хадлан тэжээлээ бэлтгэх, хангах, малаа эрүүл байлгахад засаг захиргааных нь зүгээс ихэд дэмждэг юм байна. Тиймдээ ч Баруун үзэмчин хошууны Балгар гол сууринд төр засгийнх нь40.5 сая юанийн хөрөнгө оруулалтаар өвс тэжээл боловсруулах, хадгалах, борлуулах 200 га талбай бүхий цогцолбор хоёр жилийн хугацаанд барьж, энэ онд ашиглалтад оруулжээ. Тэнд тус бүр нь 10 000 тн хуурай, нойтон бордоо, дарш, ногоон тэжээл зэргийг нөөцлөөд буй бөгөөд энэ нь 600 мянган толгой хонины нэг сарын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Ган, зудын гамшгаас урьдчилан сэргийлэхэд энэ нь чухал ач холбогдолтой. Байгалийн гамшиг тохиолдоогүй жилүүдэд эдийн засгийн эргэлтэд оруулж малчдад борлуулан дараа жилийн нөөцөө бэлтгэх юм гэдгийг холбогдох албаныхан танилцуулж байв.
Их эзэн Чингис хааны дүү Бэлгүтэйн удмын хойчис амьдардаг байсан Авга хошуунд ч ялгаагүй эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, адуу, айргаараа (цэгээ) улсдаа нэрд гарч буй аж. Тус хошуунд үйл ажиллагаа явуулдаг “Жао фү” компани гэхэд 1998 онд байгуулагдсан, 25 ажилтантай, жилд 300 тн гүүний саам боловсруулах хүчин чадалтай, Хятадын анхны цэгээ үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж гэнэ. Тэднийх цэгээгээрээ ундаа, зайрмаг, хатаамал гэх зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг бөгөөд Хятад орон даяар хэрэглэгчдийн таашаалд нийцсэн гэдгийг удирдлага нь бидэнд танилцуулсан юм. “Бид гүүний саамаар зөвхөн айраг л исгэж уухаас өөрийг яагаад чадахгүй гэж” гэсэн бодол энэ компанийн үйл ажиллагаатай танилцаж байхад төрсөн бөгөөд тоног төхөөрөмжийг нь Монголдоо аваачаад айргийн зайрмаг гаргаж борлуулах боломжтой юм шиг санагдаж байлаа. Мөн хатаамлыг (аарцны ундаа шиг зүйл) нь ч хийгээд айраг уумаар санагдсан хүмүүс хаана ч амандаа уусгаад “хорхой”-гоо дарах боломжийг бүрдүүлэх бүтээгдэхүүн хийж ч болмоор аж.
Авга хошууныхан мал эмнэлгийн үйлчилгээгээ орчин үеийн техникийн дэвшил, тоног төхөөрөмжийг ашиглан малчин өрх бүрд хүргэж буйгаа ч танилцуулав. Малаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтыг заавал хийж хэвшүүлэх үүднээс орон нутгийн малчдын оролцоотойгоор мал эмнэлгийнхээ үйлчилгээг бүс нутгийнхаа хаана ч хүргэж байгаа юм билээ. Тусгай тоноглосон лабораторитой, зарим мэс заслыг газар дээр нь хийх багажтай автомашинаар мал өвчилсөн хотонд хүрч эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна харилцаа холбооны дэвшлийг ашиглан малынх нь дүрсийг харж, шинж тэмдгийг нь тодруулж байгаад зайнаас оношилж, малчдаар өөрсдөөр нь эмчлүүлж, заавар зөвлөгөө өгч байна. Авга хошууны нэг малчны үхэр биднийг очихоос 3-4 хоногийн өмнө өвчлөхөд нь цахимаар оношилж, малын эмчийн зааврын дагуу малчин өөрөө эмчилжээ. Дараа дараагийн удаа ямар эмчилгээ, сувилгаа хийх талаараа цахимаар холбогдон үхрийнхээ дүрсийг харуулан шууд ярилцан зөвлөгөө авч байв. Мөн тэнд хүнд өвчилсөн хонь, үхэр, адууг “хэвтүүлэн” эмчлэх, мэс засал хийх тасаг ч байсан юм. Тэнд “сэтгэл гутралд” орсон хонь, сэрвээгээ азаргандаа хазуулсан үрээ, хэл нь чулуутсан тугалд эмчилгээ хийж байлаа. Малын эмч нар нь “Энэ хонь сэтгэл гутралын улмаас өвс, тэжээлээ идэхгүй хэд хонож байгааг эмчилж буй юм” хэмээн тайлбарласныг энд дурдах нь илүүдэхгүй биз.
Тус төвийн дэргэд мал эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн хүргэх талаар малчдаа сургах сургалтын төв байв. Саяхан байгуулагдсан эл сургалтын төвдөө 600 малчныг сургаж, мал эмнэлгийн чиглэлийн анхан шатны мэдлэг олгосон гэнэ.
ХОРОГДСОН МАЛАА УСТГАХ ҮЙЛДВЭР НЬ МОНГОЛЫН “ПРОТЕЙН”-ТЭЙ АДИЛ
Баруун үзэмчин хошууны малчид Үзэмчин үүлдрийн хонь, түүний мах, ноос, арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулж, цахим платформ нээн сурталчилж, дуудлагаар худалдаж байна. Ингэхдээ малаа төхөөрөхөөс эхлээд махаа хадгалах, тээвэрлэж хүргэх бүх л үйл явцыг шууд дамжуулан үзүүлдэг аж. Үүнийгээ хөгжүүлж “Алибаба” цахим худалдааны платформд нэгтгэснээр үзэмчин хонины махны хангамжийн бааз болоход хошууны Засгийн газрын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хошууны Засгийн газраас хөрөнгө оруулж, маш нарийн стандарт бүхий 2700 ам метр талбайтай үйлдвэрийн барилга барьж өгснөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л үйл явцыг цахимаар шууд нэвтрүүлгээр үзэж, хянаж, бараагаа сонгон авах боломжийг бүрдүүлжээ.
Манайд бэлчээрийн мал элдэв халдварт болон халдварт бус өвчний улмаас хорогддог. Өмнөд Монголд ч ялгаагүй үүлдэр, угсааг нь сайжруулсан мал нь ч зүй бусаар хорогдох явдал байдаг юм билээ. Ингэж хорогдсон малаа устгах үйлдвэр Баруун үзэмчин хошуунд байгуулжээ.
Монгол Улс өнгөрсөн өвлийн зуднаар олон сая малаа алдаж, зарим малчны хот харалчхаад буй. Хорогдсон малыг манайхан төсвийн хөрөнгөөр зөвхөн булж л устгаж байгаа. Зарим аймаг, сумд үүнийг далимдуулаад төсвийн хөрөнгө завших, хууль бусаар ашигт малтмал олборлож байж ч болзошгүй нөхцөл байдал үүссэн гэдэг. Тэгвэл Баруун үзэмчний дээрх үйлдвэрийг 2020 оноос хойш барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм. Тэд үхсэн малыг цуглуулах төвлөрсөн цэгийг Баянхуа, Горхон, Жирийн гол сууринд байгуулж, тэндээсээ хөргүүртэй тусгай машинаар тээвэрлэн үйлдвэр лүүгээ авчирч боловсруулах аж. Өдөрт 20 тн сэг зэм боловсруулахдаа вирусийг нь устгах хоёр давхар шүүлтүүр, тосыг нь ялгах технологи ашиглаж, үйлдвэрээс гарсан бохир, хаягдал хийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цэвэрлэж, аюулгүй болгох гэнэ. Харин хатуу хэсгийг нь бордоо болгож ашиглах юм байна. Экологид ээлтэй, байгаль орчинд бохирдол үүсгэхгүй хэмээн тухайн үйлдвэрийг танилцуулсан.
Тэгвэл манайд үүнтэй нь яг ижил, тэгэхдээ Европт ашигладаг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн үйлдвэр бий. Тодруулбал, “Эмээлт”-д үйл ажиллагаа явуулдаг, Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй гэх хэл аманд өртөж байсан, итали технологи ашигладаг “Протейн” үйлдвэр лугаа адил үйл ажиллагаа явуулах юм билээ. Манай эл үйлдвэрийг төр засгаас олигтойхон дэмжвэл бүтээгдэхүүн буюу тос, бордоогоо олон улсын зах зээлд гаргах боломж ч бий. Харамсалтай нь, төр засгийн дэмжлэг тааруу, хоёр хөршийн мал эмнэлгийн байгууллагаас зөвшөөрөл олгодоггүй учраас өнгөрсөн өвлийн зуднаар хорогдсон малынхаа сэг зэмийг боловсруулж, хөрөнгө босгож чадахгүй, шууд булж устгаж байгаа билээ.