Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

“Үндэсний оюун санааны баяр биш, бизнес болсон”

Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөнд дарагдаж, хүүхэд багачуудаас эхлээд өтгөс буурал хүртэл номын асар хэсэн, мэдлэг оюуны “эрэлд” гардаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ.
2026-05-22

Шүүх засаглалын тэргүүн эрх мэдлийг хэн атгах вэ

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд буюу хэдхэн хоногийн дараа дуусна. Түүний явах цаг нь хараахан болоогүй байхад Дээд шүүхийг “атгах” гэсэн эрх мэдлийн тулаан өрнөөд эхэлчихлээ. Олон нийт ч таамаг дэвшүүлж, одоогийн Ерөнхийлөгчийн таалалд хэн нийцэх талаар хэвлэл мэдээлэл ч шуугьж байна.
2026-05-22

Сарны гадаргууд тариа тарьж, сансрын уудмаас мөнгө босгох эрмэлзэл

Малчин монголчууд, тариачин хятадууд хэмээн тодорхойлох нь доромжилсон болохгүй. Нэг нь мал маллаж, нүүдэл­ чин, нөгөө нь тариа тарьж, суурин соёлыг хөгжүүлсээр өдий хүрсэн. Тиймээс ч тал газарт тариа тарин тонголзох даавуун шаахай, сийрсэн малгайтай хүмүүсээр Хятад орныг төсөөлдөг байсан цаг холгүй.
2026-05-21

МАН хариуцлагаа үүрч, АН сөрөг хүчнээ хийе

Байгуулагдаад зургаан долоо хонож буй Н.Учралын Засгийн газрыг огцруулах оролдлого өрнөж эхлэв. Үүний шалтгаан нь хотод байгуулсан “вант улс”-ыг Ерөнхий сайд задалж, өөрийгөө “хаан” хэмээн эндүүрсэн Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал.
2026-05-21

Инфляцыг зохиомлоор хөөрөгдөв үү

Улсын инфляцын түвшин өнгөрсөн сарын байдлаар 10.1 хувь болж өсөн, сүүлийн гурван жилийнхээ хамгийн дээд хэмжээнд хүрээд буйг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
2026-05-21

Шүүх, шүүгч тойрсон элдэв явдлууд 

Шүүх эрх мэдлийн зарим байгууллага, тэр дундаа Улсын дээд шүүх ойрын үед олон нийтийн анхааралд нэлээд өртөөд байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үүрэг гүйцэтгэх бүрэн эрхийн хугацаа ирэх сарын эхээр дуусгавар болно.
2026-05-20

Биднээс холдон буй Оюутолгойн ирээдүй

Би сэтгүүлчийнхээ хувьд 2012 оны сонгуулийн “туг” нь Оюутолгойн гэрээ гэж бичиж байлаа. Зургаан жил дунш­сан “Оюутолгой” төсөл эхлэх нь монголчууд 34, эсвэл 51 хувь эзэмшихээс дутуугүй ач холбогдолтой учраас тэр.
2026-05-20

Дампуурах нөхцөлийг бүрдүүлэгч данхар төр, өндөр татвар, далайцгүй бодлого

“Дөрвөн жил ресторан паб ажиллуулаад өнгөрсөн сард хаалгаа барилаа. 10 хүн цалинжуулж, түрээс болон татвараа төлж, боломжийн ажиллах гэж хичээж ирсэн. Үйлчлүүлэгч багассантай холбоотойгоор цөөнгүй ресторан, хоолны газар үйл ажиллагаагаа зогсоож байна. Яагаад үйлчлүүлэгчгүй болов гэхээр иргэдэд мөнгө алга.
2026-05-20

Эрчим хүч, дата, экспортыг “базах” Эрээн, Улаанцавын амбиц 

Үлэг гүрвэлүүдийн олдвор, сэргээгдэх эр­ чим хүчний нөөц, тээвэр логистикийн таатай байршлаараа олон улсад цолгорохыг эрмэлзэж, эл чиглэлүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг улам бүр санал бол­­гож буй Эрээн хотод найман жилийн дараа хөл тавьсан нь өнгөрсөн долоо хоног.
2026-05-19

Намын гишүүд нь биш, хотын иргэд даргаа сонгох ёстой

Монгол Улс нэгдмэл нэг төр, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай орон. Гэтэл ах, дүүгээрээ улс төрд хаан суух гэсэн хүсэлтэй зарим хүн хууль, дүрмийн эсрэг авирладаг боллоо. Тэд Засгийн газар, Улаанбаатар хот гэх мэтээр тус тусын эрх мэдэлтэй “холбооны улс” байгуулж, хүссэнээрээ авирлаж болно хэмээн эндүүрчээ. Тиймээс ч томилогдсон албан тушаалаа хувийн өмч мэт ойлгодог аж. Нийслэлийн иргэдийнхээ төлөө биш, эсрэг ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгай луйвраас хотыг чөлөөлөхийн оронд өөрөө “загалмайлсан эцэг” нь болж хувирсан Х.Нямбаатар бол “гажиг тогтолцоо”-ны ээлжит жишээ.   
2026-05-19

Хоёр хүн тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байна

Монгол Улсад иргэний эрүүл мэндээ хам­гаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан суурь эрхийн нэг билээ. Гэвч бодит нөхцөлд нийтээр эл эрхээ ижил тэгш, чанартай, хүртээмжтэй байдлаар эдэлж чадахгүй байна.
2026-05-18

Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй

Монгол бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Ардчилсан парламентын засаглалтай, нэгдмэл төрийн тогтолцоотой оронд гэтэл нийслэл хот нь холбооны улс мэт дур зоргоороо аашилж, Засаг дарга нь иргэдийнхээ эсрэг хүртэл жагссан байж боломгүй үйлдэл Х.Нямбаатарын үед гарсаар байна.
2026-05-18

Цэц ёс зүйг шүүх эрхтэй юү 

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд Үндсэн хуулийн цэцэд онцгой бүрэн эрх олгохоор тусгасан билээ. Тухайн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн бол парламентаар хэлэлцэхгүйгээр шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ хэмээсэн юм.
2026-05-15

Хүйсийг чухалчилдаг үзэл хүчирхийллийг “өрдөж” байна 

Олны танил нэгэн эмэгтэй өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа амнээхэд бүгд л түүнийг буруутгаж, тэр үедээ цагдаад хандахгүйяасанюм,одооярьжбайгааньутгагүйхэмээн цахим орчинд шүүмжилж, үг хэлээр доромжилж, бүр сүүлдээ тоглоом тохуу болгоод өнгөрч байх шиг.
2026-05-15

Хоёр тэрбумын зам буюу хотын удирдлагуудын “өндөглөдөг тахиа” 

Яаруу сандруу алхах иргэдийн хөл дор сул хавтангууд хяхтнан “ёолж”, өнцөг булан бүрээс нь техник, хэрэгслийн нүргээн, шороо тоос манарна. Энэ бол нийслэлчүүдийн зун бүр үздэг “төсвийн жүжиг”- ийн танил дүр төрх юм.
2026-05-14

Төсөв нээлттэй ч төр хаалттай хэвээр байна

Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр 100-гаас 64 оноо авч, “хангалттай мэдээлэл нийтэлдэг орон”-ы тоонд оржээ. Гэвч олон нийтийн оролцооны түвшин ердөө 35 оноотой байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр төсвийн баримт бичгээ тодорхой хэмжээнд түгээдэг болсон ч төсөл боловсруулах, зарцуулах, хянах зэрэг үйл явцад иргэдийн оролцоо улам алсарсаар байгаа аж.
2026-05-14

Салхи биднийг хөтөлнө

Цаг мөчтэй тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг энэ хувьсал сайныг саартай ньсүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр.
2026-05-13

 Үндэсний хууль, эрх зүй үхрийн бөөр шиг байдаггүй

Монгол Улс 2025 онд авлигын үзүүлэлтээр 182 орноос 124 дүгээрт жагсаж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 10 байраар ухарсан. Мөн Хүний эрхийн индексээр 2024 онд дөрвөн байраар хойшилж, 142 орноос 69-д бичигдэж байв. Энэ нь манай улсын хууль тогтоомжид гажуудал үүссэний илрэл хэмээн хуульчид үздэг.
2026-05-13