“Олон толгойт” Засгийн газар оорцог хүний идэш болох вий
Хувь эго, хурган амбиц нь даравч далдайж, булавч бултайсан “попын хаан” сайд нараас бүрэлдсэн Н.Уч ралын Засгийн газар хаврын тэнгэр шиг хуйсгануур улс төрийн хахир шуурган дунд хэр удаан тэсэхийг таашгүй. Хэдэн өдөр дуншиж байж арайхийн эмхлэн байгуулсан Засгийн газрын гишүүд нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тал руу харчхаад, эхний өдрийн хуралдаанаасаа л Ерөнхий сайдаа “базах”, танхимаа сөрөх оролдлого хийсэн гэдэг.
2026-04-14
“Эрчүүдийн эрүүл мэнд, боловсролд анхаарахгүй бол оройтох нь”
Манай улсын хүн амын дундаж наслалт 72.7 байсан бол 2025 онд 71.7 болж нэг жилээр богиноссон. Улсын хэмжээнд эрэгтэйчүүд дунджаар 67.9, эмэгтэйчүүд 77.1 насалж байгаа аж. Эмнэлэгт үзүүлж буй эрэгтэйчүүдээс эмэгтэй нь 1.6 дахин олон байгаа бол насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь огт эмнэлэгт үзүүлж байгаагүй, 59 хувь нь өвчний хожуу шатанд оношлогдсон гэдгийг дээрх тайланд дурдлаа.
2026-04-13
Үл хайхарч болох далд аюул харанга дэлдэж байна
Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хүнсний хэрэглээгээр төлөөлүүлэн тухайн улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлдэг билээ. Учир нь бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд өртөж болзошгүй эрсдэлт бүлэгт хамаардаг юм. Манай улсын хүн ам “далд өлсгөлөн” буюу шим тэжээлийн дутагдалд өртөж ирснийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)- өөс таван жилд нэг удаа гаргадаг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгаанд байнга дурддаг.
2026-04-10
Зургаан сургууль тутмын нэг нь биеийн тамирын хичээл орох заалгүй байна
Өнөөгийн монголчуудын, тэр дундаа шинэ үеийн хүүхэд, залуусын бие бялдрын хөгжил сул, хөдөлгөөний эв дүйгүй, өөрийгөө дайч лах, манлайлах болон ажлын ачаалал даах чадвар муу, сав л хийвэл хойшоо суух хандлагатай, залхуу, аймхай байгаа нь ерөөс биеийн тамирын хичээлийн сургалтын чанартай шууд холбоотой гэнэ.
2026-04-09
Тариалалт үнийн өсөлт “хазаартай”, үрийн дутагдал “чөдөртэй” эхлэх нь
Жил бүрийн дөрөвдүгээр сар бол хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж эхлүүлдэг чухал үе. Өвөлжин ажин түжин байсан тал, хөндийд техник, тоног төхөөрөмжийн дуу хадаж, тариалангийн талбайд хөрсний ус, шим байдлыгажигласан мэргэжилтнүүд, тариаланчид тонголзож эхэлнэ. Ажиглаж, хэмжиж, арга хэмжээ авч, тоног төхөөрөмжүүдээ засаж сэлбэсээр тавдугаар сартай уралдан тариалалтаа эхлүүлнэ.
2026-04-09
Аляскаас нинжа хүртэлх Бугантын алтны мөрөөр
“Урт нэртэй” хууль хэрэгжихтэй холбогдуулан 234 компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Үүний төлөө тэдэнд найман их наяд төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон. Гэтэл Ерөө голын эрэг дээр алт олборлож, Усны тухай болон Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчиж, Хэнтийн нурууны салбар дахь хус, нарсан ой, манай орны цэвэр усны гол хагалбар дахь Ерөө голыг бохир усны цооног шиг ухаж төнхсөн, MV 003015 тоот ашиглалтын лицензтэй “Капитал авто сервис” компанийн байгаль экологид учруулсан хохирлыг хэн хэдээр үнэлж байна вэ.
2026-04-08
Нийслэл тоосондоо дарагдаж, орчны бохирдол дээд цэгтээ хүрлээ
Хүйтний улирал дуусаж, урин дулаан цаг ирлээ. Уур амьсгал дулаарсан хэдий ч хотын харагдах орчин үзэмжгүй, энд тэндгүй бохирдож сааралтсан, тоос манарсан зам, талбай, гудамж, барилга, байгууламжаар дүүрэн. Хүмүүсийн ил задгай хаясан шүлс, нус, хог хаягдал гэсэж орчныг бохироор ийн “буджээ”. Мөн ил задгай асгасан угаадас, бохир усны үнэр хамар цоргих аж.
2026-04-08
Цэцэрлэгт биеийн тамир, хөгжмийн багш дутагдалтай хэвээр байна
“Цэцэрлэгийн багш болбол чиний зан аашинд тохирох юм шиг санагдлаа. Хүүхдүүдтэй их эвлэг, гоё харилцаж байна” гэж нэг багш минь надад хэлсэн юм. Түү ний зөвлөснөөр цэцэрлэгийн багш болохоор суралцаж байна. Би аравхоёрдугаар анги төгсөх жилдээ бага ангийн багш болно гэж бодож байсан ч балчир хүүхдүүдтэй харилцах нь илүү хөгжилтэй санагддаг.
2026-04-08
Хуваарилахаасаа өмнө хуримтлуулах, хадгалахад анхааръя
Манай улсад 8000 орчим төрлийн ашигт малтмал, эрдэс бодисын илэрц бий гэдэг. Үүний эдийн засгийн өгөөжийг 3.1 их наяд ам.доллар хэмээн үнэлж, нэг хүнд нэг сая “ногоон” ногдох боломжтой хэмээн Үндэсний баялгийн сангийн зөвлөлдөх санал асуулгыг эхлүүлэх үеэр (өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр) УИХын дарга С.Бямбацогт өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялгийг хөрөнгө болгож, олсон орлогоо зохистой хуваарилж чадвал 3.5 сая гаруй хүн бүрд нэг сая ам.доллар ногдоно хэмээн спикер шууд мэдэгдсэн нь гайхалтай.
2026-04-07
“Монголд мэдээлэл хомс биш, түүнийг зөв ашиглах соёл, институц дутагдалтай байна”
“Монголчуудын 80 хувь нь зөвхөн манай “Зариг.мн”-ээс л мэдээлэл авч байна шүү дээ. Чадаж байгаа юманд арга алга” хэмээн тус сайтын эрхлэгч омогшил бахархлаа барьж дийлэхгүй огшиж байхтай зэрэгцээд Германы Манхаймын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Жулиан Диркес “Улс төрийн хариуцлагыг хангахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр нээлттэй лекцээ МУИС-д уншиж таарав.
2026-04-07
1008 айлын орон сууц эзэнгүй хагас жилийн нүүр үзэх нь
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Ногоон нуур 1008 айлын орон сууцын барилгыг гүйцэтгэгч талаас манай улсад хүлээлгэн өгөөд таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд тухайн барилга, байгууламжийг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол болж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, БНХАУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар оролцсон юм.
2026-04-07
“Тэнгэр”-ийн тээвэр 316 тэрбум төгрөгөөр босож байна
Улаанбаатарыг “үлгэрийн хот” болгох 24 мега төсөл “гараанаас хөдлөөд” 16-гийнх нь ажил ид өрнөж байна. Гэвч мега төслүүдийн санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн тооцоолол, эдийн засгийн үр өгөөж одоо болтол нийтэд ил тод бус, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь ч тодорхойгүй, зөвхөн албаныхны өөдрөг төсөөллөөр л урагшилж буй.
2026-04-06
Н.УЧРАЛ: Төсвийн тодотгол хийж, хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, шаардлагагүй төслийг хойш тавина
УИХ-ын дөрөвдүгээр сарын 3-ны нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар буюу 20.30 цагт Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулав. Тэрбээр намын эрх ашиг, дотоод зөрч лөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, мөн цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, хуульд нийцүүлэн Засгийн газраа байгуулж буйгаа илэрхийлэв.
2026-04-06
Төв талбайг тайван байлгаад өг, Х.Нямбаатар аа
Дэлхийн томоохон хотуудын төв талбай тухайн үндэстний өв соёлын дархлаа, түүхэн ой санамж, оршин тогтнохуйн утга учрыг илэрхийлдэг онцгой орон зай байдаг. Тухайлбал, Лондоны Трафальгар, Францын Эв нэгдлийн буюу Конкорд талбайн хажуугаар жуулчид чөлөөтэй алхаж, уран баримал, архитектурын өвийг шимтэн үзэж, түүх, соёлоор нь аялан тухалдаг билээ.
2026-04-03
Богд хааны ордон музейн эзэмшил газарт татварын хөнгөлөлтөөр объект барихаар хөөцөлдөж явна гэв үү
Монгол Улсыг 270-аад жилийн турш эрхшээлдээ байлгаж, дарласан Манж чин гүрнээс туурга тусгаарлан эрх чөлөөгөө олж авах тэмцлийг оройлон оролцсон хүний нэг бол VIII Богд Жавзандамба гэдгийг түүхчид дуу нэгтэй баталдаг билээ. Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жавзандамба хааныг хуучин тогтолцооны үед элдвээр гоочилж, муулж байсан ч өнөө цагийн түүхчид түүний гавьяаг бодитоор үнэлэн гаргаж ирсээр буй юм.
2026-04-02
Эрх мэдлийн төлөөх марафон
Гуравдугаар ээлжид хоолонд орохыг хэн хүнгүй л хүсэж байгаа аж. Улс төрчдийн ухаан санаа тийш хандаад, үндсэн ажилдаа анхаарах “завтай” хүн цөөн байна. Төрийн ордонд энд тэнд нэгнийхээ өрөөнд хуралдсан, амьсгаа дээгүүр улс төрчид илт олшров.
2026-04-02
Төсөл хэрэгжүүлдэг эх орончид ба түүнийг гацаагч дайснууд
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаат үүрэг, Засгийн газартайгаа “хамт дууссан”-ыг тохиолдуулан дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь гаргажээ. Идэр есийн хүйтэн, оргил ачааллын үе өнгөрчихөөд байгаа ч үхэр тэрэгний хурдаар хөгжиж буй эрчим хүчний салбарыг үнэн аргагүй л гүйцэж.
2026-04-01
Туулын заяа ус уух хувь
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2013 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг10”-т “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга, нэрт сэтгүүлч Жамбалын Гангаа агсан “Туулын заяа ус уух хувь”, “Засаатай эмгэн буюу хошин урлаг” нийтлэлээрээ шалгарсан юм.
2026-04-01