Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төв талбайн цаг эвдэрч, сэлбэг хэрэгсэл нь олдохгүй байна 

Сүхбаатарын талбайн баруун тал, Төв шуудангийн дээр байрладаг цаг ажиллахгүй долоо хонох гэж байна. Нийс­лэлийн иргэд хотын төвийнхөө тэрхүү цагийг харж, завгүй амьдралын хэмнэлээ тохируулдаг гэхэд хилс­дэхгүй. Гэтэл өнгөрсөн лхагва гаргаас эхлэн зүү нь эргэхгүй, 16.15 цагийг заагаад зогсжээ. Энэ талаар нийс­лэлийн ЗДТГ-аас лавлахад “Нийслэлд хамаагүй, “Мон­гол шуудан” ХК мэднэ” гэв.
2026-09-29

390 кг самрын тосоор хийсэн бүтээлийг 48 мянган хүн үзжээ

Нидерландын зураач, зохиолч, телевиз, радиогийн уран бүтээлч Вим Т.Шипперсийн алдарт “Самрын тосон шал” (Pindakaasvloer) бүтээлийг түүний дурсгалд зориулан Роттердам хотын Бойманс ван Бёнингений музейд дахин дэлгэжээ. 1962 онд санаачилсан энэхүү бүтээлийн шинэ хувилбарыг 390 кг самрын тосоор урласан бөгөөд хоёр сар гаруйн хугацаанд 48 мянган хүн үзэж сонирхсон байна.
2026-09-28

Дэлхийн чингэлэг тээврийн 40 орчим хувь БНХАУ-ын экспортод ногдов 

Дэлхий дахинд чингэлгээр тээвэрлэж буй нийт бараа, бүтээгдэхүүний 40 орчим хувь нь БНХАУ-ын экспортод ногдсоныг “Financial times” мэдээлжээ. Тодруулбал, сүүлийн гурван сард хятадын экспорт дэлхийн худалдааны 40 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.5 нэгж хувиар өссөн дүн болсон аж.
2026-09-28

“Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын ажил 80 хувьд хүрчээ 

Хэнтийн Дадал сумд байгуулж буй “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын ажил 80 хувьд хүрснийг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өдгөө аялал жуулчлалын мэдээллийн төвийн барилгын дотоод засал, гаднах тохижилтыг нь хийж буй аж. 
2026-09-28

ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой өнгөрсөн өдрүүдэд тохиож, үүний хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө” уриатай хүүхэд, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулах үндэсний форум зохион байгууллаа. 
2026-09-28

Хэрээс хэтэрсэн хүндлэл үзүүллээ гэж шинжээчид үнэлэв 

БНХАУ-ын дарга Си Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт АНУ-д өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн айлчлал хийлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн гэргийн хамт түүнийг Вашингтоноос холгүй байх Эндрюсийн нисэх хүчний баазад өөрийн биеэр угтан авч хүндэтгэл үзүүлэв. Хятадын тэргүүнийг Коммунист нам (КН)-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Си даргын “баруун гар” гэгддэг Цай Ци, Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад хүмүүс дагалджээ. 
2026-09-28

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Баатар нарын холбогдсон хэргүүдийг нэгтгэж шалгах уу 

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний ойр тойрныхонтой холбоотой хүмүүсийг эрүүгийн хэрэгт шалгаж буй дуулиан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр олны анхааралд өртлөө. Ерөнхий сайд, МАН-ын даргын сэнтийгээсээ бууснаас хойш намынхнаа талцуулж, эрх мэдэл, албан тушаалдаа эргэн очих гэж элдэв хор найруулж байгаа гэгдэх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллагаас эрүүгийн хэрэгт шалгаж буй.
2026-09-28

Номхон далайн түүхэн дэх хамгийн хүчтэй шуурга тохиож байна 

Номхон далайн түүхэн дэх хамгийн хүчтэй хар шуурга Мексикийн өмнөд хилийн бүсийг нөмрөн аваад буй талаар цаг уурын олон улсын байгууллагууд мэдээлж байна. Поло нэртэй уг шуурга нь аюул эрсдэлийн ангиллаар V зэрэгт буюу нэн хүчтэй түвшинд багтах бөгөөд энэ нь анх үүссэнээсээ ердөө 24-36 цагийн дотор хор уршиг учруулж эхэлжээ. 
2026-09-28

АНУ-ын зүүн хойд хэсэгт хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ 

АНУ-ын зүүн хойд нутгийг энэ сарын 26-нд “nor’easter” шуурга дайрсны улмаас зарим газарт салхины хурд цагт 90 км-ээс давж, Нью-Йорк, Нью-Жерси мужид онц байдал зарлажээ. Шуурганы улмаас эргийн бүсүүдэд үер бууж, 100 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон аж. 
2026-09-28

“Говь” нээлттэй хувьцаат компани хэвээр үлдэнэ 

“Говь” компани өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан хувьцаа эзэмшчигчдийн ээлжит бус хурлаараа нээлттэй хувьцаат хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдээллээ. Тодруулбал, 2025 оны есдүгээр сард тус компанийнхан эрх зүйн хэлбэрээ өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай болох талаар хэлэлцэж байсан
2026-09-28

Түүхий тосыг дотоодын бага оврын үйлдвэрүүдэд боловсруулж, шатахуун үйлдвэрлэх боломжийг судлах үүрэг өглөө

Шатахууны хангамж, нөөцийг нэмэгдүүлэх: Шатахууны нийлүүлэлт, нөөцийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын боломжит эх үүсвэрийг ашиглах хувилбаруудыг судлахаар болов. Тодруулбал “Петро Матад” компанийн олборлосон 70–80 мянган тонн түүхий тосыг дотоодын бага оврын үйлдвэрүүдэд боловсруулж, шатахуун үйлдвэрлэх боломжийг судлах үүрэг өглөө.
2026-09-28

Эхнэр, нөхрийг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг шаарджээ 

“Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэлтэйгээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь зуслангийн байр руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Иргэн Б.Д, Н.У нар энэ сарын 9-нд зуслан руугаа явах замд нь хоёр залуу хутга тулган 1.5 тэрбум төгрөг өг гэж шаардсан байна.
2026-09-28

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хурал өнөөдөр боллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт гэм буруугийн шүүх хурал нь болж, түүнийг ₮43.5 саяар торгож, гэм буруутайд тооцож, шүүх хурлыг товлосон. Улмаар шүүхээс эхнэрээ зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, биед нь санаатай гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, эхнэрээ мөрдөж мөшгөсөн зэрэг хэрэгт гэм буруутайд тооцож, 4.6 жилийн хорих ял оноожээ.
2026-09-28

Уул уурхайн салбарт ОУВС-тай хамтран ажиллана 

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Олон улсын валютын сан (ОУВС)- гийн төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын макро эдийн засаг, эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцсон байна.
2026-09-28

Асаргаа, дэмжлэгийн тогтолцооны зураглал боловсруулж эхлэв 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Австралийн Засгийн газрын дэмжлэгээр Монгол Улсын асаргаа, дэмжлэгийн тогтолцооны шинжилгээ, зураглалыг боловсруулж байна.
2026-09-28

Философич С.Молор-Эрдэнийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгав 

Философич С.Молор-Эрдэнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан тагнуулын байгууллагаас шалгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод буй билээ. Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүргүүлсэн байна.
2026-09-28

300 алба хаагч Сүхбаатарын талбайд өглөөний дасгал хийх нь 

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд онцгой байдлын алба хаагчид өнөөдөр Сүхбаатарын талбайд өглөөний дасгал хийх нь. Алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, нийгэмд эерэг үлгэр дуурайлал, зөв хандлага бий болгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан нийслэлийн Онцгой байдлын анги, салбарын нийт 300 алба хаагчийг өглөөний дасгалд хамруулах юм байна.
2026-09-28

Монголын анхны хувийн, чөлөөт “25 дугаар суваг” телевиз 30 нас хүрлээ

Монголын анхны хувийн, чөлөөт “25 ду­гаар суваг” телевиз 30 нас хүрлээ. Түүхт ойг то­хиолдуулан ардчиллын түү­­хийг би­чилцэж, чөлөөт телевизийн өнгө төр­хийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан уран бү­тээлч, ажилтнуудад тө­рийндээд одон, медаль гар­­дуул­сан юм.
2026-09-28