Манай улсын хүн амын есөн хувийг ахмадууд эзэлж байна. Тэдэнд асрамж, халамжийн үйлчилгээ тулгамдсан асуудлын нэг болоод буй. Тэгвэл ахмадуудын идэвхтэй насжилтыг дэмжих төвүүд урлаг спортын арга хэмжээ, оюун ухаан сэргээх дасгал, зөв хооллолт, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг үйл чилгээ үзүүлж буй аж. Ийм үйлчилгээг өнгөрсөн онд хувийн хэвшлийн 37 байгууллага үзүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 65 457 ахмад хамрагдсан байна. Үүнд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан аж. Өөрөөр хэлбэл, ахмадуудыг өдрөөр болон гэрт нь очиж тусалж дэмжих үйлчилгээ үзүүлсэн 22, байнга байрлуулан асарч тойлсон нэг байгууллагад Нийгмийн халамжийн сангаас 0.9 тэрбум төгрөгийн санхүүжүүжилт олгожээ. Харин энэ онд улсын хэмжээнд дээрх дэмжих болон ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн байна. Үүнийг 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд хариуцан зохион байгуулж буй бөгөөд оролцох хүсэлтэй байгууллагынхан tender.gov.mn сайтаар дамжуулан мэдээлэл авах боломжтой гэнэ.
Ч.Болор