АНУ-д 1994 онд анх хөл тавьж, 32 дахь жилдээ амьдарч буй монгол эмэгтэй нэгэн шинэ аялал эхлүүлж буйгаа цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Тэрбээр машиндаа амьдарч, аялахаар шийдсэн байна. Түүний аялал Лос Анжелес хотоос Аризона мужийн Скоттсдэйл руу нүүхээсэхэлсэн аж. Барууны орнуудад суудлын болон бүхээгтэй машин, автобусанд амьдарч, аялдаг хүн олон бий. Тэдний зарим нь өндөр түрээс төлөх санхүүгийн боломжгүй болсон шалтгаанаар ийм хэв маягийг сонгодогбол адал явдал, аялалд дуртай зарим нь өөрийн хүслээр эл эгнээнд нэгддэг байна. Гэхдээ олонх нь автомашиндаа ор, зөөврийн нойл зэргийг суурилуулж, тав тухаа хангадаг. Бүхээгтэй машинтай аялагчдын тухайд хүний хэрэгцээ бүхэн бүрдсэн, “жижиг байшин” болгосон байдаг. Тэд эл гэртээ угаалгын өрөө, гал тогоо, хоолны хэсэг, ор, шкаф гээд бүх хэрэгцээгээ шийдсэн учраас тун тохьтой амьдардаг. Харин монголчуудад машиндаа амьдарна гэдэг нь тэр бүр санаанд буухгүй.
Дээрх эмэгтэйн хувьд хэдийгээр эрхэлсэн ажилтай ч санхүүгийн асуудал тулгарсан учраас мөнгөө хэмнэнгээ аялж, амьдралдаа нэгэн шинэ хуудас нээхээр зоригложээ. Тэрбээр “Би өөрөө энэ замыг сонгосон. Үүний тулд ор тавьж болохуйц зайтай, тохьтой машин, эд хөрөнгөө хадгалах агуулах, мөн фитнес зааланд хичээллэх эрх хэрэгтэй. Ажлын багаж, зарим эд хогшлоо би сард 29 ам.доллар төлдөг жижиг агуулахад хадгалсан. Спорт заалны гишүүнчлэлтэй байснаар усанд орох хэрэгцээгээ шийдэж болно. Одоо шуудангаа хүлээж авах хайрцаг л хэрэгтэй байна” гэв. “Ийм амьдралаар удаан явахгүйн тулд илүү хичээх хэрэгтэй. Гэхдээ энэ бол тийм гайхмаар хэв маяг биш, зовлон ч биш” гэсэн байна. Түүний аялалтай нэгдэхийг хүсвэл фэйсбүүк дэх “Хайр ба happiness” хуудсыг дагаж болох нь.