Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн энэ оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэр тодорсон байна. Боловсролын үнэлгээний төвөөс тодорхой шалгуурын дагуу хөндлөнгийн оролцоогүйгээр буюу программаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулдаг аж. Болзол хангасанхүүхдүүд төрийнөмчийних сургуулийнбэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний сургалтад хамрагдана. Улмаар сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэх юм байна. Тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиас холбогдож, зааварчилгаа, мэдээлэл өгөх нь.