“Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайдахь “Алтан намар” шинэ ургацын ногооны өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаанд нарийн болон өргөн хэрэглээний ногоог жижиглэнгийн үнээс ялимгүй хямдаар борлуулж байна. Иргэд “Тариаланчид дундын зуучлагчгүй, түрээсний төлбөргүй шууд борлуулж байгаа тул ногоо нь шинэ, чанартай, үнэ боломжийн юм” хэмээн өгүүлж байв.
Мөн “Барс” худалдааны төвд шинэ ургацын ногооны нийлүүлэлтнэмэгдсэнтэй холбоотойгоор заримынх нь үнэ өмнөх долоо хоногийнхоос 10-13 хувиарбуурчээ.
Дүүргүүдийн хүнсний захад нарийн ногооны үнэ төрлөөсөө хамааран килограмм нь 3500-15 000 төгрөг байна. Шинэ ургацын ногоо гарсантайхолбоотойгоор зарим нэрийннарийнногооны үнэ харьцангуйбуурсанч арчилгаа “өндөртэй” нь үнэтэй хэвээр байв.
Бөөний үнээр худалдан авах бол “Барс” худалдааны төвд хямд байгаа бөгөөд сүлжээ дэлгүүрүүдэд кг тутамдаа 1000-3000 төгрөгөөр нэмэгджээ.
Г.Бат
