“Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд оролцох Монголын баг тамирчдын төлөөллийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнгөрсөн баасан гарагт хүлээн авч, тус наадамд өмсөх нэгдсэн хувцас, хэрэглэлийг албан ёсоор гардууллаа. Одоогийн байдлаар манай улс 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ Азийн наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.
МҮОХ нь спортын хувцас, хэрэгслийн 361° брэндтэй хамтран ажиллаж, баг тамирчдыг олон улсын тэмцээн, наадамд оролцоход шаардлагатай нэгдсэн хувцас хэрэглэлээр үнэ төлбөргүй хангаж буй. Ингэснээр улсын төсвөөс зардал гаргалгүй, баг тамирчдын хувцас, хэрэгслийн зардлыг бие даан шийдвэрлэж, тамирчдын бэлтгэл, оролцоог бодитоор дэмжиж байгаагтус холбооныхон онцолсон. Үүнээс гаднанаадамд оролцох баг тамирчдынбэлтгэлийгдэмжих зорилгоор спортын холбоододнийт 100 сая төгрөгийнсанхүүгийндэмжлэг үзүүлжээ.
Спорт хувцасны дэлхийд тэргүүлэх 361° брэнд нь манай улстай хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны Бахрейны Азийн залуучуудын наадам, 2026 оны “Айчи-Нагоя 2026” Азийн наадам, “Дакар 2026” залуучуудын олимпын наадам, мөн “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох Монголын 1300 хүнд 15 нэр, төрлийн дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий спортын хувцас, хэрэгсэл олгожээ.
Сонирхуулахад, Азийн олимпын зөвлөлийн зохион байгуулах хорооны мэдээлснээр Азийн ХХ наадамд урьдчилсан байдлаар 43 спортын 71 зай, төрөлд нийт 11 003 тамирчин, 6264 дасгалжуулагч, албаны төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 3609 ажилтан бүртгүүлсэн нь энэ наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчтой нь болох төлөвтэй байгаа аж. Оролцогчдын тоогоор Япон Улс 939 тамирчинтайгаар тэргүүлж буй бол БНХАУ 815, БНСУ 792 тамирчин бүртгүүлжээ. Түүнчлэн нийт тамирчны 42.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Азийн наадмын түүхэнд жендерийн тэгш байдлыгхамгийн өндөр түвшинд хангасан үзүүлэлтболоод байна.
Ч.Туяа