
Британийн хунтайж Харри өөрийн ээж, Уэльсийн гүнж Дианагийн (1961-1997) тухай баримтат кино хийхээр хэлэлцээр хийж байна. Энэ тухай The Daily Telegraph сонин хунтайжийн ойрын эх сурвалжийг иш татан мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх жил Дианагийн нас барснаас хойш 30 жил болох гэж байгаа бөгөөд хунтайж Харри ээжийнхээ дурсгалыг ийнхүү хүндэтгэхээр төлөвлөж байгаа аж. "Одоогоор эцэслэн шийдэгдээгүй эсвэл батлагдаагүй байгаа ч Харри энэхүү чухал ойд гүнжийн дурсгалыг хүндэтгэх хамгийн утга учиртай аргыг бодож байгаа" гэж эх сурвалж хэвлэлд мэдэгдэв.
Нийтлэлд дурдсанаар, уг баримтат киног Netflix стрийминг үйлчилгээ худалдан авч магадгүй юм. Мөн Харри энэ талаар ээжийнхээ ах болон найзуудтай нь зөвлөлдсөн гэж сонинд бичжээ.
Үүнээс гадна Эрл Чарльз Спенсер нь "Хунгийн дуу: Диана, миний дүү" нэртэй намтар номыг бичиж 9-р сарын 22-нд албан ёсоор худалдаанд гаргаж байгаа тухай The Daily Telegraph дурджээ.Тус номын хэвлэлд нийтлэгдсэн хэсгүүд нь хэдийнээ Букингемийн орднынхны дургүйцлийг төрүүлээд байгаа аж.
Дээрх кино нь Харри болон түүний ах Уильямын хоорондох амаргүй харцааг улам хүндруулж магадгүй гэж нийтлэгчид дүгнэжээ.