“18 хоног” баримтат киног үзэгчдийн хүртээл болгов
“Ноорог медиа”-гийнхан сонгог чийн боловсрол олгох “18 хоног” хэмээх баримтат киногоо энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болголоо. Эл бүтээлд 2024 оны УИХын сонгуулийн үйл явцыг эгэл жирийн таван иргэний тус тусын өнцгөөс тольдон харуулахыг зорьсон аж. Энэхүү баримтат кино нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, иргэдийн оролцоо, сонголт болон үзэл бодлыг бодит баримт, амьдралын түүхээр дамжуулан хүргэж байгаагаараа онцлогтой.
2026-06-22
Эцсийн шийдвэр хоёр сарын дараа гарна
Иран, АНУ хоёр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 60 хоногийн хугацаанд Ливаныг оролцуулан бүх фронт дээр байлдааны ажиллагааг зогсоохоор болсноо мэдэгдлээ. Трамп Парисын Версалийн ордонд гарын үсэг зурж гарч ирээд ийн мэдэгдээд, Иран авсан үүргээ биелүүлэхгүй бол довтолгооноо шинээр эхлүүлнэ хэмээн заналхийлээд авлаа.
2026-06-22
Хотын архитекторыг нээлттэйгээр бус, хаалттай хүрээнд сонгон шалгаруулсаар байна
Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг хахуулийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд хилийн хориг тавьж, нөхрийг нь цагдан хориод буй. Тэгвэл хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн ерөнхий архитектороор Б.Батцолмонг томилжээ. Шинэ архитектор Б.Батцолмон нь Д.Сумъяабазарыг нийслэлийн удирдлага байх үеэс хотод албан тушаал хашиж, 2020-2023 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт ахлах мэргэжилтэн, 2024 оноос Хот байгуулалт, хотын стандартын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж.
2026-06-22
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна гэв
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарынхан ажил хаяхад хүрсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тодруулбал, тус салбарынхан ажил олгогч болох Эрчим хүчний яамтайгаа цалин нэмүүлэх асуудлаар урт хугацаанд хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж.
2026-06-22
Сэргээгдэх эрчим хүчний анхны аукционы ялагчид тодорлоо
Монгол Улс анх удаа сэргээгдэх эрчим хүч ний аукцион (нээлттэй дуудлага худалдаа) зохион байгуулж, таван байршилд нарны цахилгаан станцын төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулжээ. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бие даасан үйлдвэрлэгчийг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар сонгож эхэлснээр бодит үнийг тогтоох тогтолцоо руу шилжиж буйг салбарынхан онцлов.
2026-06-22
“Энх тунх орчлон” компани 126 цооногийг нөхөн сэргээгээгүй байна
Өмнөговь аймагт уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт, шалгалт үргэлжилж байна. БОУАӨЯ, АҮЭБЯ, ГБХНХЯ, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, 37 аж ахуйн нэгжийг хянаж, шалгажээ.
2026-06-22
ОБЕГ: Чингэлтэй дүүрэгт гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн байр шатаж байна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар онцгой байдлын байгууллагаас тодруулахад, "Чингэлтэй дүүргийн 9-р хороо гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 12:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86, 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8*9 метрийг хэмжээтэй байшин, залгаа 3*6 хэмжээтэй амбаар шатаж байсныг 13:11 галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэв.
2026-06-22
Бортээгийн ордын олборлолтыг эхлүүлэв
Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагааг энэ сарын 20-ноос албан ёсоор эхлүүллээ. Үүний үр дүнд стратегийн ордуудад түшиглэн үндэсний чадавх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг бодитоор дэмжиж, дотоодын нөөц боломждоо тулгуурлан хариуцлагатай уул уурхайг хөгжүү лэх таатай боломж бүрдэж буйг Засгийн газрын тэргүүн нээлтийн үеэр онцоллоо.
2026-06-22
Эх орныхоо дэвжээнд Л.Анхзаяа түрүүлж, О.Уранбаяр, Б.Сүхбат нар хүрэл медаль хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан жүдо бөхийн “Улаанбаатар-2026 “Их дуулга” тэмцээнд 58 орны 454 жүдоч зодоглолоо. “Степ Арена”-д гурван өдөр өрнөсөн тус тэмцээнд улс бүр шилдэг тамирчдаа илгээж, жингийнхээ өрсөлдөгчидтэй хэрхэн хүч сорихыг харав. Монголын жүдо бөхийн холбоо 2022 онд “Их дуулга” тэмцээний эрхийг авснаар бөхийн хорхойтнууд жил бүр тив, дэлхийн аваргуудын гал гарсан сонирхолтой барилдааныг эх орныхоо дэвжээнээс хардаг болсон.
2026-06-22
Судалгаанд оролцогчдын 80 хувь нь гэр бүл зохиоход бэлэн бус гэжээ
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт 2025” үндэсний судалгаанд оролцогчдын 80 хувь нь гэр бүл зохиоход бэлэн бус, хангалттай бэлтгэгдээгүй (дунд болон муу) гэж хариулжээ. Тодруулбал, гэр бүлийн амьдралд тааруу бэлтгэгдсэн хэмээн дунд насныхны 72, ахмад үеийнхний 73, залуучуудын 76 хувь нь хариулсан байна.
2026-06-22
Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ, Хэнтийд цас орж, цочир хүйтрэв
Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймгийн баруун хэсэгт энэ сарын 19-20-нд шилжих шөнө цас орж, хөрсөн дээр тэг хэмээс доошилж, цочир хүйтрэв. Энэ нь зуны улиралд ховор тохиолддог үзэгдэл хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Тодруулбал, Хөвсгөл болон төвийн аймгийн нутгаас гадна Улаанбаатар хотын уулархаг хэсэг, Тэрэлж, Багануур орчимд хүйтэн бороо, нойтон цас орсон байна.
2026-06-22
Хоёр хувийн татварыг тэглэж, НӨАТ-ын босгыг 400 сая болголоо
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох зорилготой нийтийн цахим өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурснаар холбогдох байнгын хорооноос ажлын хэсэг томилж, хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийснээр эл зохицуулалт хүчингүй болжээ.
2026-06-22
Зорчих тээврийн тарифын 50 хувийн хөнгөлөлтийг цуцална гэв
Газрын тосны бүтээгдэхүүний суурь үнийг тодорхойлдог түүхий нефтийн ханш дэлхийн зах зээлд баррель нь 75-83 ам.долларын хооронд хэлбэлзэж буй нь сүүлийн жилүүдийн дундаж түвшинд байна. Харин өнгөрсөн баасан гарагт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “Дэлхий нийтэд дизель түлшний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, зорчигч тээврийн алдагдлын хэмжээ өсөж байгаа тул олон улсын зорчигчийн харилцааны галт тэргэнд үзүүлж байсан тээврийн тарифын 50 хувийн хөнгөлөлтийг долоодугаар сарын 1-ний өдрөөс цуцлах болсныг мэдэгдье” хэмээжээ.
2026-06-22
Дуранд өртсөн түүх
Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Пулитцерийн шагнал гардуулах ёслолыг АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулдаг бөгөөд энэ оны хувьд өнгөрсөн сарын 5-нд тохиов. 1903 онд Америкийн хэвлэлийн магнат Жозеф Пулитцер (1847-1911) санаачилж, Колумбын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохион байгуулдаг эл үйл ажиллагаа нь сэтгүүл зүй, уран зохиол, хөгжмийн салбарын ололт амжилтыг үнэлдэг том арга хэмжээ.
2026-06-19
Ч.Анхжаргал ДАШТ-д мөнгөн медалийн төлөө тоглоно
Сүүлийн үед хүүхэд залуус хичээл, ажлынхаа хажуугаар стресс тайлах, анхаарлаа төвлөрүүлэх зорилгоор биллиардын төрлүүдийг сонирхож хи чээллэх болсон. Энэ нь Монголын тамирчид ур чадвараараа олон улсын тавцанд танигдаж эхэлсэнтэй холбоотой. Биллиард нь зөвхөн цохих бус, шатар шиг олон нүүдлийг төлөвлөх шаардлагатай байдгаараа сэтгэхүйг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна.
2026-06-19
Ц.Бат-Энх, А.Мөнхбаяр нар спортын арбитрчаар томилогдлоо
Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас энэ сард нэгдсэн сургалт зохион байгуулсан. Энэ үеэр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт, шинжилгээ, сэргээшийн эсрэг үндэсний дүрэм, давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр арбитрын болон допингийн давж заалдах комиссын хуралдааныг мэдээлэх журам зэргийг хэлэлцжээ.
2026-06-19