Нар хэсэгчлэн хиртэв
Номхон далайн өмнөд хэсэг болон Антарктид орчимд нарны хэсэгчилсэн хиртэлт энэ сарын 21-нд болжээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг шугамд байрлах үед тохиолддог ховор үзэгдэл бөгөөд бүтэн хиртэхэд манай гаргийг харанхуй нөмөрдөг.
2025-09-27
Нийслэлд 18 хэм дулаан байна
Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-09-25
Нэн ховор амьтны жагссалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнажээ
Монгол орны нэн ховор амьтны жагссалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнажээ. Тодруулбал, Цагдаагийн албанаас энэ оны 08 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн Нэн ховор амьтны жагсаалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнаж бусдад зарж борлуулсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаа
2025-09-24
23-27 хүртэл уулархаг нутгаар нойтон цастай, цаг агаар тогтворгүй байх нь
Энэ сарын 21-22-нд шилжих шөнөихэнх нутгаар хүйтэн, зарим газраар бороотой байсан бол уулархаг нутгаар цас оров. Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Улиастай, Идэр, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумын нутгаар 6-45 мм бороо, нойтон цас орж, зарим газар цасны зузаан 26 см-т хүрснийг өчигдөр өглөөцаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025-09-23
Булганд цагаан будааны сорт амжилттай нутагшуулж, нэг га-гаас 6-8 тонныг хураан авах нь
Ховд аймгийн Булган сумд 20-иод жилийн өмнөөс тутарга буюу цагаан будаа тариалах судалгаа хийж, өнөө жил тариалсан нь амжилттай болж анхны ургацаа хураан авах гэж буйг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал “Жи Ай Эм И Икс” ХХК-ийнхан уг туршилт, судалгааг өнгөрсөн 20 жил хийсний үр дүнгээ ийнхүү хүртэх гэж буй аж. Тэд БНСУын хилийн чанад дахь хөдөө аж ахуйн хөтөлбөр болох “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сард Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтын тариалалтаа эхлүүлжээ.
2025-09-19
Зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага, стандартыг мөрдүүлнэ
Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг ирэх сарын 1-нээс мөрдүүлж эхлүүлэх нь. Үүний нэг нь Зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага, стандарт юм. Улаанбаатар хотын ногоон бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутагт барьсан хашлага, хашаа нь зэрлэг амьтдад ээлгүй бөгөөд тэдний хөдөлгөөнд саад учруулахын зэрэгцээ аминд нь ч хүрэх болжээ.
2025-09-18
Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна
Зүүн аймгуудын нутгаар хар ялааны нүүдэл дайран өнгөрч байгаа талаар Байгаль орчны газруудаас нь мэдээллээ. Мөн БНСУ, ОХУ-ын зарим газарт ч их хэмжээгээр тархаад буй гэнэ. Урын бөөс буюу хар ялаа нь хайлаас модонд үүрлэдэг хортон шавж аж. Мөн тал хээрийн бүсийн бутлаг ургамал, өвс, зарим төрлийн модонд үүрлэдэг гэнэ.
2025-09-15
Ихэнх нутгаар сэрүүсэж, уулаараа нойтон цас орно
Хүйтний ам наашилж буйг сануулах мэт цаг агаар тогтворгүй, сэрүүн өдрүүд үргэлжилж буй. Сэлэнгийн нутгаар өчигдөр бороо орсон бол Хөвсгөл, Архангай, Хангайн нурууны орой хэсгээр бага зэргийн цас оржээ.
2025-09-12
Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажлын байрны эрэлт нэмэгдэнэ
Дэлхийн эдийн засгийн форумаас танилцуулсан “Ирээдүйн ажлын тайлан 2025”-ыг 800 гаруй компани, 27 салбарын 14 сая ажилтны мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн бөгөөд ойрын таван жилд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх, аль нь устах эрсдэлтэй болохыг тодорхойлжээ. 2030 он гэхэд дэлхий даяар 170 сая ажлын байр шинээр бий болох төлөвтэй ба автоматжуулалт, технологийн дэвшлийн нөлөөгөөр 92 сая хүн ажилгүй болох эрсдэлтэй тулгарч болзошгүй байна. Иймд дэлхийн нийт ажилтны 40 гаруй хувь нь ур чадвараа шинэчлэх, дахин суралцах шаардлагатай болохыг дээрх тайланд онцолжээ.
2025-09-02
Ойн нууцлаг амьдралыг толилуулах нь
ХБНГУ-ын нэрт найруулагч Ян Хафтын 2012 онд бүтээсэн “Ногоон гайхамшиг-бидний ой” танин мэдэхүйн баримтат киног өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
2025-09-02
Бороо орно
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.
2025-09-02
Даац нь хэтэрсэн бэлчээрийн талбай 30 хувиар нэмэгджээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн талбай, ашиглалт, ургамлын гарц, малын тоо толгойд үндэслэн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын төлөвийг урьдчилан тодорхойлсноо ЦУОШГ-аас танилцууллаа.
2025-08-29
Зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулна
Энэ жил Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан гэсэн зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулахаар шийдвэрлэснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2025-08-28
Хулангийн өдрийг хамтдаа тэмдэглэхийг уриалав
“Говийн хулан” төрийн бус байгууллагынхан орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 18-нд тэмдэглэж буй Хулангийн өдрийн арга хэмжээг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
2025-08-28