Увс аймгийн Наранбулаг сумын нутагт хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар дөнгөж сая 10:22 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь: Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км, Увс аймгийн Малчин сумын төвөөс баруун урд зүгт 42 км, Увс аймгийн Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 68 км-т тогтоогджээ. Мөн эхний газар хөдлөлтөөс хойш 38 минутын дараа буюу 11.00 цагт Наранбулаг суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Уг хоёр газар хөдлөлийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй байна.