Энэ сарын 21-22-нд шилжих шөнөихэнх нутгаар хүйтэн, зарим газраар бороотой байсан бол уулархаг нутгаар цас оров. Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Улиастай, Идэр, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумын нутгаар 6-45 мм бороо, нойтон цас орж, зарим газар цасны зузаан 26 см-т хүрснийг өчигдөр өглөөцаг уурын байгууллагаас мэдээллээ. Цас үргэлжлэн орсоор зам, даваа, гуу жалгатай газраар 60 см зузаан хунгарлажээ. Үүний улмаас Загастайн даваа өчигдөр хаагдаж, халтиргаа гулгаа үүсэн, замын хөдөлгөөнд саад учруулсан байна. Аймгийн Онцгой байдлын газар, авто тээврийн холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээавч, зорчих хэсгийг удалгүйнээсэн аж.
Цас орж, хүйтэрч буйтай холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тээвэрчдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Өнөө, маргааш Архангай, Булган, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, замд халтиргаа гулгаа үүсгэж болзошгүй гэнэ. Ерөнхийдөөэнэсарын 23-27 хүртэл нийт нутгаар цаг агаар тогтворгүй болж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байх нь. Иймд аливаа эрсдэлээс сэргийлж, дээрх өдрүүдэд хөдөө, орон нутгийг аль болох зорихгүй байх, шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчих, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
О.Оргилох