Номхон далайн өмнөд хэсэг болон Антарктид орчимд нарны хэсэгчилсэн хиртэлт энэ сарын 21-нд болжээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг шугамд байрлах үед тохиолддог ховор үзэгдэл бөгөөд бүтэн хиртэхэд манай гаргийг харанхуй нөмөрдөг. Тэгвэл энэудаагийн хиртэлтээр сар нарны 60-70 хувийг бүрхэж, Антарктид, Шинэ Зеланд болон Австралийн өмнөд хэсэгт хамгийн сайн харагдсан байна. Тухайлбал, Шинэ Зеландын Дунедин хотод сар нарны гадаргууны ихэнх хэсгийг бүрхсэний улмаас гэрэл мэдэгдэхүйц бүдгэрсэн аж. Энэ нь 2025 онд тохиосон нарны дөрөв дэх хиртэлт бөгөөд одон орон судлаачид цаашид үүнээс ч илүүг үзэх боломжтой болохыг сануулсаар буй юм. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сард Антарктид орчимд, наймдугаар сард Арктик, Гринланд, Исланд, Испанийг хамарсан нарны хиртэлт болох гэнэ.
Э.Сүйлэн