Хүйтний ам наашилж буйг сануулах мэт цаг агаар тогтворгүй, сэрүүн өдрүүд үргэлжилж буй. Сэлэнгийн нутгаар өчигдөр бороо орсон бол Хөвсгөл, Архангай, Хангайн нурууны орой хэсгээр бага зэргийн цас оржээ. Тэгвэл өнөөдөр Төв, Сэлэнгэ, Хэнтий, Улаанбаатар орчимд бага зэргийн бороо орох гэнэ. Харин бямба гарагт ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, цас, бороотой, хүйтэн, сэрүүн өдөр тохиохыг цаг уурын байгууллагаас анхааруулав. Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр, маргааш төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын зарим газар, төвийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутагт бороо, уулархаг нутгаар нойтон цаг орох юм байна. Мөн энэ сарын 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цастай байх нь. Салхи энэ сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Ч.Туяа