Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нийслэлийн ногоон бүсийн 3500 га талбайд шавж устгана 

Улаанбаатар хотын ногоон бүс буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ойн санд өчигдрөөс хөнөөлт шавж устгах ажил эхлүүлснийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус байгуулла­гынхан 2024-2025 онд хотын ногоон бүсэд хортон шавжийн болон өвчний эрсдэлийн судалгаа хийгээд Сибирийн хүр, Якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч эрвээхэй голомтлон тархсаныг тогтоожээ.
2026-07-19

Омега-3 альцгеймерийн эрсдэлийг бууруулдаггүй

Сая сая хүн тархины эрүүл мэндээ хамгаалах зорилгоор омега-3 хэрэглэдэг ч шинэ клиник судалгаагаар загасны тос нь альцгеймер өвчний эрсдэлийг бууруулах нөлөөгүй нь тогтоогджээ. Өмнөд Калифорнийн их сургуулийн судлаачид альцгеймерийн өндөр эрсдэлтэй 55-80 насны 365 хүнийг хамруулсан хоёр жилийн хугацаатай түүвэр судалгаа, туршилт хийжээ.
2026-07-19

Өндөр орлоготой гэр бүлүүд хиймэл оюунд суурилсан боловсролыг илүүд үзэх болжээ 

Чинээлэг эцэг, эхчүүд уламжлалт боловсролын системээс татгалзаж, амьдрах ур чадвар, бизнес сэтгэлгээ, AI-д суурилсан сургалтыг сонгох нь нэмэгдэж байна. Үүнд хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлийг эрчимтэй өөрчилж буй нь голчлон нөлөөлж байгаа аж.
2026-07-18

Нэхмэл бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлах санал гаргав

Швейцарын Холбооны Улсын Женев хотод өнгөрсөн сарын сүүлчээр болсон Базелийн конвенцын ажлын хэсгийн 15 дугаар хуралдаанаар байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах чиглэлээр бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргаж, үүний хүрээнд хэд хэдэн техникийн удирдамжийг шинэчлэн боловсруулахаар тогтжээ. 
2026-07-18

AI чипийг хууль бусаар борлуулсан хэрэгт ял оноож болзошгүй

“Nvidia” компанийн хиймэл оюуны чип суурилуулсан серверүүдийг хууль бусаар худалдаалсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгах явцад 42.5 сая ам.долларын үнэлгээтэй орон сууцыг битүүмжилжээ. Сингапурын цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг үл хөдлөх хөрөнгийг гэмт хэргийн замаар олсон орлогоор худалдан авсан гэж үзэж буй гэнэ.
2026-07-18

Хямд хувцасны үнэтэй өртөг

Сүүлийн жилүүдэд цахим худалдааны платформ, тэр дундаа Хятадын хямд үнэтэй аппликэйшнүүд монголчуудын өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болжээ. 10-20 мянган төгрөгөөр загварлаг хувцас гэрээсээ захиалан авах нь санхүүд хэмнэлттэй мэт санагдавч хэт хямд үнээр, хугацаа хожиж үйлдвэрлэдэг “Fast fashion” буюу түргэн загварын бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд ноцтой эрсдэл уч­ руулж байгааг олон улсын судалгаагаар хэдийн тогтоожээ.
2026-07-18

Цээжний хөндийн гэмтлийн мэс заслыг 21 аймагт нутагшууллаа

Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- ийн эмч нар цээжний хөндийн гэмтлийн мэс заслыг орон нутагт нэвтрүүлснээ мэдээллээ. Тодруулбал, тус төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг 21 аймагт үе шаттай нутагшуулж дуусжээ.
2026-07-17

Өнгөрсөн жил давхардсан тоогоор 3.2 сая хүн дотоодод аялж, 2.6 их наяд төгрөг зарцуулжээ

Монголчуудын бараг тэн хагас нь буюу 1.7 сая хүн сүүлийн нэг жилд дотооддоо аялсан бөгөөд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд л гэхэд хоногт дунджаар 731.9 мянган аялагч эх орноороо “хөндлөн гулд” явжээ. Давхардсан тоогоор монголчууд нэг жилийн хугацаанд 3.2 саяулаа дотоодод аялж, 2.6 их наяд төгрөг зарцуулсан байна.
2026-07-17

ТАНИЛЦ: Аялалд явахдаа орхигдуулж болохгүй зүйлс

Дулаан хувцас, бэлэн мөнгө, хоол хүнсээ сайн базаасан байхад аялал тань болоод явчихна гэвэл маш том эндүүрэл. Замд гарах гэж бужигнаж байх зуур мартагдаад үлддэг, энгийн мэт боловч аяллын тааварлашгүй нөхцөл байдалд аминд тань орох 10 эрдэнэсийг танилцуулъя.
2026-07-17

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.
2026-07-17

Олон улсын хөтөлбөрийг хотын захын, алслагдсан аймгийн сургуульд хэрэгжүүлнэ

Нийслэлийн Сонгонихайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах 151 дүгээр сургуульд очиж ажиллав. Олон улсын сургалтын хөтөлбөртэй сургууль гэхээр л хотын төвд байдаг, төлбөртэй сургууль гэж ойлгодог байсан цаг үе өнгөрсөн.
2026-07-17

М.Дуламсүрэн дэлхийн хошой аваргаар тодорлоо

Францын Альпийн нурууны үзэсгэлэнт бүс болох Бофорт тосгонд болсон скайраннингийн мас­теруудынДАШТ-д 25 орны тамирчид оролц­лоо. Тус тэмцээнд ур чадвараа сорьсон манай улсын багаас хэт холын марафон гүйл­тийнтамир­чин, ОУХММ.Дуламсүрэнэмэгтэй­чүү­дийн 50-иасдээшнасныхны ангилалд түрүүлэв.
2026-07-16

Буянт голын эрэгт “Гэр номын сан” ажиллуулж байна 

Хүүхэд багачууд, сурагчдын зуны амралт үргэлжилж буйтай холбогдуулан Ховд аймгийн Нийтийн номын сангийнхан Буянт голынхоо эрэг дээр тав дахь жилдээ “Гэр номын сан” ажиллуулж буйгаа мэдээллээ. Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг бууруулах, сурагчдын зуны амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном унших дадал хэвшлийг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээний хүрээнд орон нутгийн хэмжээнд “Зуны зугаатай уншлага” уриалгыг дэвшүүлээд буй аж
2026-07-16

Удам дамжсан улс төрчийн уйгагүй тэмцэл нь урам хайрлав 

Перугийн Ерөнхийлөгч агсны охин Кейко Фүхимори сонгуульд оролцож тус улсын Төрийн тэргүүн боллоо. Энэ эмэгтэй 2011, 2016, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан оролцсон ч ялагдал хүлээсэн байдаг. Харин өнгөрсөн сарын 7-нд хоёр дахь шатны санал хураалтын дүнг тоолоход “Ардын хүч” намаас нэрээ дэвшүүлсэн Кейко 50.14 хувийн дэмжлэг хүлээсэн байв. Өрсөлдөгч нь 49.86 хувийн санал авч, зөрүү нь 49.6 мянган санал болов. Кейко Фүхимори энэ сарын 28-нд Перу улсын ес дэх Ерөнхийлөгчийн ажилдаа орж, таван жил уг албыг хашна. 
2026-07-16

Монгол, Солонгосын тал жолоочийн үнэмлэхээ харилцан зөвшөөрөв 

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрчээ. Ингэснээр манай иргэд БНСУ-д ямар нэг шалгалт өгөлгүйгээр өөрийн улсын жолооны үнэмлэхийг ашиглан тээврийн хэ­­рэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцох боломж бүрдэж буй юм.
2026-07-16

Үертэй голуудын мэдээллийг нэгтгэн хүргэж эхэлжээ

Дэлхий дахинаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор улс орнууд мэдээллийн хүртээмжийг сайж­­руулах замаар эрт сэрэмжлүүлэх бодлого баримталж байна. Үүний хүрээнд манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газар 117 станцын хэмжилтэд үндэслэн томоохон голуудын усны түвшний өөрчлөлтийг www.weather. gov.mn/river сайтаар олон нийтэд мэдээлж эхэлжээ.
2026-07-16

Шавж устгалын үеэр ойд болгоомжтой зорчихыг анхааруулав

Монгол орны ой бүхий аймаг, сумдад хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 6-7 дугаар сард өргөн хүрээнд зохион байгуулж буй тул иргэдийг ногоон бүсэд сонор сэрэмжтэй, болгоомжтой зорчихыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас анхаарууллаа. Ойн бүсэд хортон шавж устгах бодис цацсаны дараа 14 хоногийн хугацаанд жимс, жимсгэнэ, эмийн ургамал түүхийг хориглодог гэнэ.
2026-07-15

Нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо

нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо
2026-07-15