Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ХУД-т шатахуун ачсан цистерн осолдож, 16 тн түлш асгарлаа

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр орой Beiben North Benz ND-4250 загварын 42,000 литр дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасан байна. Тус тээврийн хэрэгслийн асгараагүй түлшийг Hyundai Trago загварын 40,000 литр багтаамжтай тээврийн хэрэгсэлд соруулжээ. Дүүргийн хот тохижилт, зам цэвэрлэгээний компанийн ажилтанууд 16 тн түлш асгарсан талбайд саармагжуулалт хийж байна.
2026-01-16

Сумд газар олгох, эсэхийг Засгийн газар шийдэж буй нь чирэгдэл учруулж байна гэв

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэ­лийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нартай өчигдөр Тө­рийн ордонд уулзаж, 2026 оны ажлын төлөв­лөгөөг ярилцан, хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ үеэр Засаг дарга нар аймаг, орон нутагт тулгамдсан нэгдсэн асуудлаа ярилцжээ. Тэд хамгийн түрүүнд газар олгохтой холбоотой асуудлыг хөндсөн юм. Су­мын хэмжээнд нэг иргэндээ ха­шаа ба­рих газар олгох, эсэхийг хүр­тэл Засаг дар­га нь биш, Засгийн газ­рын түвшинд шийд­дэг болсон аж.
2026-01-16

Бусдаас 2.4 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг шилжүүлэн авав

2013-2016 оны хооронд “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа иргэдийн хувийн мэдээллийг ашиглан залилан мэхэлж байсан Б.Энхмаа гэх эмэгтэйг олон улсад эрэн сурвалжилсны дүнд байгаа газрыг нь тогтоон баривчлуулж, энэ сарын 13-нд эх оронд нь шилжүүлэн авлаа. Тэрбээр нийт 2.4 тэрбум төгрөгийн хохирол учруулаад гадаад улс руу оргон зугтсан аж.
2026-01-16

Нисэх буудалд хүн барьцаалж бүрэлгэсэн монгол, хятад иргэдийг гэм буруутайд тооцлоо

Шүүх уг хэргийг хэлэлцээд БНХАУын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, манай улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг дээр дурдсан зүйл заалтад заасан хэргүүдээс хүн барьцаалсан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний амь бүрэлгэсэн гэм буруутайд тооцсон байна. Харин 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн” гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ.
2026-01-16

Монгол улс Хямад улстай хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр тохиролцов

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өү-тэй албан уулзалт хийлээ.
2026-01-15

М.Нямтулга аймгийн мэргэн, Д.Отгонсүрэн бахлуур цолны болзол хангав

Үндэсний спортын VIII их наадмын хүрээнд Дархан-Уул аймагт болсон сорилго харваа, мөсөн сурын харвааны аварга шалгаруулах тэмцээнд до­лоон аймгийн харваачид оролцож, цуваа болон ба­гийн төрөлд цэц сорив. Хоёр өдөр үргэлжилсэн эл тэмцээний цуваа харваанд Говь-Алтай аймгийн Эр­дэнэ сумын харьяат, “Хараатын мэргэд” клубийн харваач М.Нямтулга 19 оноогоор түрүүлж, аймгийн мэргэн цол хүртлээ.
2026-01-15

“We aquatics” клубийнхэн тэргүүн байрт шалгарчээ

Улаанбаатар хот дахь “Этүгэн төв” бас­сейнаас зохион байгуулсан насанд хү­рэгч­дийн усанд сэлэлтийн улсын аварга шал­гаруулах тэмцээнд 20 клубийн 123 та­мир­чин оролцлоо. Тус тэмцээнээр тив, дэл­хийн тэмцээнд оролцох тамирчдын чансааг тогтоож, сонгон шалгаруулалт хийдэг тул ба­гууд шилдэг тамирчдаа өрсөлдүүлдэг. Тэм­цээний үеэр улсын 24 дээд амжилтыг ши­нэчлэн тогтоосон нь өмнөх жилүүдийн тэм­цээнтэй харьцуулахад өндөр үзүүлэлт болов. Энэ нь тамирчдын ур чадвар ахиж, бэлтгэл сургуулилалт сайжран олон улсын чанартай тэмцээний түвшинд алхмаар ойртож буйг харуулж байна.
2026-01-15

Он гарснаас хойш хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар 400 гаруй зөрчил илрүүлжээ

Хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар он гарсаар 404.880 зөрчил илрүүлжээ. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюунд суурилсан хяналтын камерын системийн тусламжтай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах" гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхлээд байна.
2026-01-15

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ

БНСУ-ын прокурорын баг Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлыг Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноох саналаа шүүхэд хүргүүлжээ. Тод­руулбал, Юн Сог Ёл нь 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны шө­нө Үндсэн хууль зөрчиж, онц байдал зарлан, зэвсэгт хүчний оролцоо­тойгоор парламентын үйл ажиллагаанд саад учруулахыг завд­сан нь төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэсэн бослого, үймээн са­мууны шинжтэй үйлдэл хэмээн прокурорууд үзсэн. Мөн тэрбээр хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс ардчилсан инс­титу­цийг нураахыг завдсан тул хуулийн хүрээнд оноож болох хамгийн хатуу арга хэмжээг авах ёстойг энэ үеэр онцлов.
2026-01-15

“Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээх нь

Морины нуруунд ачаалал бага өгөхийн тулд хурдны морьдоо уяачид бага насны хүүхдээр унуулдаг. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг 16 гэж заасан ч наадамд наймаас доош насны хүүхэд хурдны морь унахыг хориглосон. Мөн өвөл морь уралдуулах, холын зайд бэлтгэл хий­хийг хязгаарласан. Өвөл, хаврын улиралд газар гэсээгүй, халтиргаатай замд морь урал­­ дуулах эрсдэлтэй. Гэвч эдгээр журмыг хэрэг­жүүлдэггүйн улмаас хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж хүмүүс шүүмжилснээр 2019 онд Засгийн газар арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан юм.
2026-01-15

УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулжээ

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулна. 
2026-01-15

Өмчийн харилцааны газар өнгөрсөн жил хотод 18 тэрбум төгрөг төвлөрүүлэв

Нийслэлийн өмчийн барилга, байгууламжийн ашиглалт сүүлийн жилүү­­дэд сайжирч, төсөвт төвлөрүүлэх ор­лого нь нэмэгджээ. Тодруулбал, нийслэлийн Өмчийн харилцааны газар хотын төсөвт 2024 онд долоон тэрбум төгрөг төв­лөрүүл­сэн бол өнгөрсөн жил 18 тэрбум болж өс­сөн байна. Энэ нь хот алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулсны үр дүн гэд­гийг ал­баныхан онцолсон. 2024- 2025 онд л гэхэд хууль бусаар алдагдсан 15 ба­рилга, байгууламжийг нийслэл өмчдөө буцаан авчээ.
2026-01-15

Он гарсаар том оврын автомашин шатсан дуудлага 2 удаа бүртгэгдлээ

Он гарсаар том оврын автомашин шатсан дуудлага 2 удаа бүртгэгдлээ
2026-01-15

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаар 2026 оны эхний хагас жилд хэлэлцэх асууд­лын жаг­саалт болон Хөдөлмөрийн арбитр­чийн нэрсийн жагсаалт батлах тухай тогтоолын төс­лийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрийн тө­сөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулснаа мэдээлэв. Хэлэлцээ­рийг хөдөлмөр эрхлэгч иргэн бүрийн эрх, ашиг сонирхолд ний­цүүлэн, нийгмийн түнш­лэл, эвлэлдэн нэг­дэх эрх чөлөөг тууштай дэмжих, үйлд­вэрч­ний эвлэлийн байгуул­лагуудтай хамт­ран ажиллах зарчмаар боловсруулах аж.
2026-01-15

ХХААХҮЯ Дархан-Уул аймгаас буцаж нүүж ирэх үү

2024 оны оны есдүгээр сард Засгийн газраас шийдвэр гаргасны дагуу ХХААХҮЯ ажилтан, албан хаагчдын хамтаар нь Дархан-Уул аймаг руу нүүсэн. Яамны үндсэн ажилчид болох 120 орчим хүний 80 хувь нь зөвшөөрснөөр дээрх аймаг руу шилжсэн бөгөөд 20 орчим ажилтанд ипотекийн зээлийн урьдчилгааг нь шийдэн, Дархан-Уулд орон сууц олгосон байдаг. Мөн бусад зардалд зориулж 2025 оны төсөвт 2.4 орчим тэрбум төгрөг тусган, зар­цуулсан билээ. Тэгвэл тус яамныхан Улаанбаатарт буцаж ирэх болсон тухай мэдээлэл түгэв. ХХААХҮЯ-ны нэгэн ажилтан “Дархан-Уулд бид нүүж ирсний ашиг тусыг хэлж мэдэхгүй, нийслэлийн түгжрэлийг багасгах зорилго байсан болов уу.
2026-01-15

Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах" гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирсэн санал, гомдолтой танилцсан юм. Энэ үеэр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
2026-01-15

Орон нутгийн нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд товлов

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сон­гуулийг дээрх байдлаар товложээ. Орон нутгийн өөрөө удир­дах байгууллагад төлөөлөгчид “гарч, орох” хө­дөл­гөөн их байдаг тул нөхөн сонгуулийг жил бүр зохион байгуулдаг, СЕХ-ноос оны эхэнд товыг тогтоодог юм. Энэ талаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-д заасан байдаг. Улмаар СЕХ-ноос уг нөхөн сонгуулийг хэрхэн зохион байгуулах цаг хугацааны ху­ваарийг батлаад буй. Аль аймаг, сум, дүүрэгт ИТХ-ын хэдэн мандатад сонгууль явуулж, хэдэн хүнийг нөхөн сонгох тухай тоо нь гуравдугаар сарын 16-наас өмнө тодорхой болох аж. Үүнийг тухайн шатны ИТХ-ууд нь тогтоох юм.
2026-01-15

Майхантын аманд Нийгмийн хамгааллын тусгай төв барьж, ашиглалтад орууллаа

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Улиастайн Майхантын аманд орон гэргүй болон эмзэг бүлгийн иргэдэд зориулсан Нийгмийн хамгааллын тусгай төв барьж, ашиглалтад оруулжээ. Сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий тус төв нь дөрвөн давхар, зоорийн хэсэг­тэй, нийт 2368.8 ам метр талбайтай. Зорилтот бүлгийн 200-250 иргэнийг нэг дор сурган хүмүүжүүлж, нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхийн са­цуу хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар нь дэмжсэн үйлчилгээний цогц төв байхаар барилгыг төлөвлөсөн байна.
2026-01-15