Эцгээ залгамжилсан эрсдэлтэй тавилан
“New York times” сонины мэдээлснээр Ираны дээд удирдагчийг сонгох үүрэг бүхий Шинжээчдийн зөвлөл өөрийн шийдвэрийг мэдээлэхэд хэдэн өдрийн өмнө бэлэн байсан ч талийгаачийн хүүг АНУ, Израилын цохилтын бас нэг бай болгочхоос болгоомжилсон байна.
2026-03-10
Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлт авч эхэллээ
Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг өчигдрөөс авч эхэлжээ.
2026-03-10
Олон жилийн дунджаас дулаан хавар болох нь
Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл оюун, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ хавар агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх нь. Агаарын дундаж температур IV, V, VI сард ихэнх нутгаар дулаан байх төлөв гарчээ
2026-03-10
Шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн “Гачуурт” ХХК-ийг торгов
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Эрдэнэбаяр, Ч.Хаш-Эрдэнэ, Б.Энхболд, С.Мөнхболд нарын нэхэмжлэлтэй, “Гацуурт” ХХК, түүний захирал Л.Чинбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээр болсон ч удаа дараа хойшлуулсаар байна.
2026-03-10
ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон 11-р ангийн сурагчдыг шалгаж байна
Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 6-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг цацагдсан. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.
2026-03-10
Увс аймаг ходоод, улаан хоолойн хавдраар улсад тэргүүлжээ
Увс аймгийн иргэдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хавдар болжээ. Тэр дундаа ходоод, улаан хоолойн хавдрын өвчлөл, нас баралтаараа улсын хэмжээнд тэргүүлж буй аж. Тус аймагт 85 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд жилд хавдрын 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 800 гаруй хүн эмчийн хяналтад байдаг гэнэ.
2026-03-10
Эрчим хүчний салбарт 18 их наяд төгрөгийн өртөгтэй, 16 төсөл хэрэгжүүлнэ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өчигдрөөс энэ сарын 13-нд хүртэл “Investment and trade agency week” арга хэмжээ эхлүүллээ. Үүний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм байна.
2026-03-10
Аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлагыг “Tourism week-2026” чуулганаар хэлэлцэж байна
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон хамтран “Tourism week2026” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 9-15-нд зохион байгуулж байна. Уг чуулган нь салбарын бодлого, тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм.
2026-03-10
“Нийтлэлч Отгонбаяр” сангийн шилдэг бүтээлийн уралдаанд манай Ж.Сувдмаа гутгаар байр эзэллээ
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон ‘iToim’ агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, өчигдөр шилдгүүдийг шалгаруулав. Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах зорилготой уг уралдаанд 44 нийтлэл “уралджээ”.
2026-03-10
Автомашины импорт буурч, шатахууных өсжээ
Манай улс энэ оны эхний хоёр сард экспортод 3.04 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 52 орчим хувиар өссөн дүн болжээ. Харин 1.5 тэрбум “ногоон”-ы бараа, бүтээгдэхүүн импортолсон нь жилд 200 гаруй саяар буурсан хэмжээ аж.
2026-03-10
Хиймэл оюун ухаан анх удаа шинэ вирус бүтээв
АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын их сургуулийн судалгааны багийнхан хиймэл оюун ухаан (AI) ашиглан Е.коли (E.coli) бактериас шинэ төрлийн вирусийн ген бүтээснээ AEvo-Ф2147 хэмээн нэрлэжээ. Энэ нь хиймэл оюун ухааны “Evo2” программ ашиглан бүтээсэн 285 шинэ вирусийн нэг аж.
2026-03-09
“Эхийн алдар” одонт 1000 ээж чууллаа
Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордонд уржигдар зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь 20 дахь жилдээ болсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүддээ талархал илэрхийлж, баярын мэнд чилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжилсан.
2026-03-09