Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Байгаль орчны чиглэлд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2023-07-31

Сурагчдын хөгжлийг дэмжих “After school” платформ нэвтрүүлнэ 

Боловсролын ерөнхий газрынхан “Импакт тек” компанитай хамтран “After school” платформ нэвтрүүлэхээр болжээ. Уг платформоор дамжуулан сурагчдыг хичээлээс гадуурх нэмэлт сургалт, дугуйланд хамруулж, хөгжлийн тэгш боломж олгох аж. Энэ сард баталсан Боловсролын багц хуульд сургуулиуд хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, соёл урлаг, спортын арга хэмжээг эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулахаар тусгажээ. Үүний дагуу хувийн хэвшлийн компанитай хамтран ажиллахаар болсноо Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Суралцагчийг хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшлийг нь дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход туслах нь дээрх цахим шийдлийн гол зорилго гэнэ. 
2023-07-31

Дунд голд хүний цогцос хөвж байжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байсан дуудлага иржээ.
2023-07-31

Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилнэ

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2023-07-31

Хараа голыг явганаар гаталж байгаад амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар  буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс урд зүгт 4 км-т 2 хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 29-ний өдрийн 17:48 цагт хүлээн авсан.
2023-07-31

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлаар туршлага хуваалцжээ

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо долдугаар сарын 03-наас 14-ний өдрүүдэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн Академи”-ийн сургалтыг зохион байгууллаа.
2023-07-31

Их халууны дараа аадар бороо орж, үер буух магадлалтай гэв 

Тэгвэл ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах төлөвтэйг анхаарууллаа. ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал “Ойрын хугацаанд баруун аймгуудаас эхлэн ихэнх нутгаар хална. Уг халалт говийн аймгуудад 5-6 хоног үргэлжлэх төлөвтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг хэсгээр 24-29, говийн бүсэд 37-42, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газраар 33-38, бусад нутгаар 29-34 градуст хүрнэ. Их халсны дараа дуу цахилгаантай аадар бороо орж, үер болох магадлалтай байдаг. Ийм эрсдэл наймдугаар сарын 1-2-нд учирч болзошгүй” гэв. 
2023-07-31

Увс нуурын эрэгт стандартын шаардлага хангасан отоглох цэг ажиллаж байна

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь Увс нуур 441223 га талбай, Цагаан шувуут уулын дархан цаазат газар 33304 га талбай
2023-07-30

Оюутан цэргүүдийн сургалт бэлтгэлийн явцтай танилцлаа

"Оюутан цэрэг-2023" цэргийн мэргэжил олгох сургалтад цэргийн хэргийн мэдлэг, дадлага, сургалт бэтгэлээр бусдыгаа манлайлсан зарим байлдагч нарт цол гардууллаа
2023-07-30

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж байна

Хараа голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор Онцгой байдлын газар
2023-07-30

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун урд зүгт 44 километрийн зайд өнөөдөр буюу
2023-07-30

Хяргас нуурын эргээс 5 км-ын зайд байрлах хогийн цэгийг нүүлгэнэ

Өнөөдрийн байдлаар Хяргас нуурыг зорьж энгийн өдөр 1000-1200, амралтын өдрүүдэд 10000-15000 гадна, дотоодын жуулчин ирдэг
2023-07-30

Чандмань сумын авто замын хучилтыг хийж эхэллээ

Ховд аймгийнхаа бүх сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилго
2023-07-29

Монголын биатлоны холбооны удирдлагууд залуучуудын шигшээ багийн бэлтгэлтэй танилцлаа

Нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй биатлоын залуучуудын шигшээ баг Улан- Үдэд 2 сарын бэлтгэл хийж улмаар Казахстан улсад үндэсний шигшээ багийн тамирчидтай нэгдэж үндсэн бэлтгэлд хамрагдах юм байна.
2023-07-29

Хүннүгийн үеийн Ямаан усны язгууртны олдворт тулгуурлаж аялал жуулчлалын шинэ маршрут гаргах боломжтой

Газрыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт газрыг гадна дотнын жуулчдад танилцуулах, шинэ маршрут бий болгохоор Аймгийн ЗДТГ болон БОАЖГ төлөвлөлт хийн ажиллаж байгаа тухай мэдээлж байв.
2023-07-29

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан голын эхээр 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 37-42 хэм, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг
2023-07-29

Жил бүр мухартын голыг үзэхээр 10 000 жуулчин ирдэг

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Мухартын голын ундрага багасч буй гэх мэдээллийн дагуу
2023-07-29

Оюутан цэргүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүллээ

Энэ нь оюутан цэргүүдийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд явагдсан ажил юм.
2023-07-29