“Шинэ өглөө” нэгдлээс санаачлан зохион байгуулж буй Монгол, БНХАУ, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Now art-2026” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн арт галерейд олны хүртээл болгож байна. Гурван улсын соёлын ойлголцол, бүтээлч сэтгэлгээний уулзварыг бий болгох зорилготой эл үзэсгэлэнд Монголоос 14, БНСУаас гурав, БНХАУ-аас нэг уран бүтээлч оролцож буй. Үзэсгэлэнд медиа арт, монгол болон уран зураг, уран баримал зэрэг олон төрлийн бүтээл дэлгэсэн бөгөөд энэ сарын 7-ныг хүртэл толилуулах аж.
“Now art-2026” үзэсгэлэн нь “The truth between past and future is the present” буюу “Өнгөрсөн ба ирээдүйн дундах үнэн бол одоо” хэмээх үзэл санаа, цаг хугацааны агшинд төвлөрч буйгаараа онцлог. Өнгөрсөн дурсамж, ирээдүйн төсөөллийн завсарт орших одоо цаг бол бидний амьдрал өрнөдөг цорын ганц бодит орон зай гэнэ. Тиймээс зохион байгуулагчид эл үзэл санааны хүрээнд үзэгчдийг түр зуурын атлаа хамгийн бодит мөчид төвлөрөхийг урьж, хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн өөрийн утга учир, мөн чанар, оршихуйн үнэнийг хэрхэн эрэлхийлж буйг бүтээлээрээ дамжуулан харуулахыг зорьжээ