Тамирчны ялалт зөвхөн биеийн хүчээр хэмжигддэггүй. Сэтгэлийн тэнхээ, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх нь тэмцээнд амжилт гаргах нэг чухал хүчинзүйл болдог. Мэргэжлийн тамирчдыг өрсөлдөөний талбарт ялалт байгуулж, зорилгодоо хүрэхэд тусалдаг гол хүмүүс бол спортын сэтгэл зүйч. Тэдний зөвлөгөөг хэрэгжүүлсэн тамирчин медалийн тавцанд зогсож, карьераа өсгөсөн цөөнгүй жишээ бий. Тамирчдын олонх нь тэмцээний явцад зөвхөн эцсийн үр дүнд хэт төвлөрснөөс алдаа гаргадаг. Тиймээс амжилт гаргахад анхаарал төвлөрөл хамгийн чухал юм.
Хэрэв тоглолтын өмнө олон зүйлд эргэлзэж байгаа бол өөртөө итгэх итгэлгүйг харуулна. Найдвар ньтамирчин хүний үндсэн ур чадваруудын нэг болдог тул үүнгүйгээр ялалтыг төсөөлөх амаргүй. Алдаагаа даван туулах чадварт суралцах нь тамирчин хүнийг хөгжүүлдэг. Сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж байж тэмцээнд анхаарлаа төвлөрүүлнэ. Тиймээс алдаа гаргаж болзошгүй дутагдлуудаа засаж, хурд, хүчээ зөв тооцоолон амжилт гаргах гол зүйлдээ төвлөрөх нь үр дүнд хүргэдэг байна. Зарим тамирчин бэртэл, гэмтлийн дараа бэлтгэл сургуулилалтдаа эргэн ордог ч сэтгэл зүйдээ “Би дахин амжилт гаргаж чадах болов уу” гэсэн айдас тээдэг. Осол гэмтэл нь өөртөө итгэх итгэлийг бууруулж, эргэлзээ төрүүлдэг тул сэтгэл санаагаа бие махбодтойгоо хамт эдгээх хэрэгтэй. Ийм үед хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх нь зорьж буй зүйлээ зөв чиглүүлэхэд хэрэг болдог аж. Спортод төлөвлөж сурахаас гадна стратеги, менежментийн ур чадвартай байх нь тамирчин хүнддавуу тал болдог.