Хүзүүний шохойжилт буюу анагаах ухааны хэллэгээр цервикаль спондилоз (Cervi¬cal spondylosis)-ыгнэгэн цагт зөвхөн ахмадуудад тохиолддог, насжилтын өвчин гэж үздэг байв. Харин өнөөдөр энэ ойлголт үндсээрээ өөрчлөгдөж, дэлгэцийн ард олон цагаар суудаг оффисын ажилтнууд, ухаалаг утаснаас хамааралтай залуусын дунд түгээмэл тохиолддог тулгуур эрхтний өвчлөл болоод байна.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн тайлан, судалгаанаас үзэхэд 60-аас дээш насныхны90 орчим хувьд нь хүзүүний шохойжилт ямар нэг хэлбэрээр илэрдэг аж. Гэвч сүүлийн үеийн статистикаас харвал 25-40 насныхныдунд хүзүү өвдөх, хөших хам шинж өнгөрсөнтаван жилд тогтмол өсөж, даруй 22 хувиар нэмэгджээ. Эмч, судлаачид үүний гол шалтгааныг “Текст-нек” (Text neck) буюу “ухаалаг утас, хүзүүний хам шинж” хэмээн нэрлэж, дижитал хэрэглээний буруу зуршилтай холбон тайлбарлажээ.
Хүний толгой дунджаар 4.5-5.5 кг жинтэй байдаг. Харин толгойгоо урагш бөхийлгөн утас болон компьютер харах үед хүзүүний нугаламд ирэх механик ачаалал хэвийн хэмжээнээс тав дахин их буюу ойролцоогоор 28 кг хүртэл нэмэгддэг аж. Энэ нь хүзүүний нугаламд 7-8 настай хүүхэд суулгасантай тэнцэх хэмжээний ачаалал өгдөг гэсэн үг.
Хүзүүний шохойжилт нь гэнэт үүсдэггүй, олон жилийн турш аажмаар даамжирдаг өвчин. Энэ үйл явц ихэвчлэн нугалам хоорондын жийргэвч мөгөөрс буюу диск чийгээ алдаж, уян хатан чанараа гээснээр бийболдог. Цаг хугацааныэрхээр диск нимгэрч хавтгайран, нугалам хоорондын зай багассанаар хүзүүний тогтвортой байдал алдагдана. Энэ үед бие махбод өөрийгөө хамгаалах механизмаа идэвхжүүлж, тогтворгүй болсон хэсгийг бэхжүүлэхийн тулд нугалмын ирмэг дагуу нэмэлт яс ургуулж эхэлдэг байна. Гэвч биеийн энэхүү хамгаалах урвал үргэлж сайн үр дүн авчирдаггүй. Шинээр үүссэн яс болон зузаарсан холбоос эдүүд нь нугас, мэдрэлийн судал дамждаг нарийн сувгийг аажмаар хавчиж, мэдрэл дарах эрсдэлтэй. Улмаар хүзүү, мөрөөр чилж өвдөх, гар бадайрах, хурууныүзүүр мэдээгүй болох, толгой эргэх, зарим тохиолдолд гарын хүч сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ.
Сүүлийн үеийн клиник судалгаануудад онцолсноор хүзүүний архаг өвдөлт нь зөвхөн яс, үе мөчний асуудал бус, мэдрэл, булчин болон сэтгэл зүйн хүчин зүйлстэй салшгүй холбоотойг онцолжээ. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэл зүйн байдал хүзүүний өвдөлтийг улам өдөөдөг гэсэн үг. Удаан хугацаанд бухимдаж, түгшүүртэй явах үед бие махбод “аюулын горим”-д шилжин, стрессийн дааврыг ихээр ялгаруулдаг. Улмаар үрэвслийн урвал идэвхжиж, хүзүү, мөр орчмын булчин агшин, илүү өвддөг аж. Үндсэндээ өвдөх тусам илүү түгшиж, түгших тусам өвдөлт нь сэдэрдэг энэхүү мөчлөгийг эмч нар “өвдөлт-стрессийн тойрог” гэж нэрлэдэг. Сэтгэцийн эрүүл мэнд, физик эмчилгээний нэгдсэн тойм судалгаанд онцолсноор хүзүү нь үргэлж өвддөг хүмүүсийн 43 хувьд нь сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдэг тогтмол илэрдэг байжээ. Тиймээс сэтгэл түгших эмгэгтэй хүн ижил хэмжээний өвдөлтийг бусдаас илүү хүчтэй мэдрэх хандлагатай байдаг аж.
Л.Энхсайхан: Хүзүү, нурууны өвчин нийт хүн амын 50-80 хувьд илэрч байна
Төрөл бүрийн ухаалаг төхөөрөмж бидний амьдралыг хөнгөвчилж буй ч эрүүл мэндэд, тэр дундаа тулгуур эрхтний тогтолцоонд чамгүй сөрөг нөлөө үзүүлэх болсон. Үүний нэгэн жишээ нь дээрдурдсанчланхүзүүний шохойжилт билээ. Ингээд элөвчинчухам юунаас болж үүсдэг, үүнийг эрт үед нь хэрхэн оношилж, урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэл зүйн төвийн дарга Л.Энхсайхантай ярилцсанаа хүргэе.
-Хүзүүний шохойжилт гэж юу болох талаар та эхлээд тайлбарлахгүй юу?
-Бид нурууг зөвхөн нэг урт цул яс мэтээр төсөөлөх нь бий. Гэтэл нуруу доошлох тусам хүзүү, сээр, бүсэлхий, ууц, ахар сүүл гэсэн хэсэгт хуваагддаг. Үүний хамгийн дээд хэсэг буюу хүзүүнд л гэхэд долоон жижиг нугалам яс бий. Эдгээр нь хоорондоо наалдчихсан биш, чөлөөтэй хөдлөх зориулалттай. Тиймээс яснууд хоорондоо хавирч, үрэгдэхээс хамгаалсан дисктэйбайдаг. Резин шиг зөөлхөн мөгөөрсөн жийргэвчүүд бий.
Хүзүүний шохойжилт нь ихэвчлэн насжилт, буруу амьдралын хэвшил, эрхэлж буй ажил, мэргэжлийн онцлогтой холбоотой үүсдэг. Тухайлбал, удаан хугацаагаар ширээний ард суух, байнга толгойгоо гудайлгаж ажиллах, хөдөлгөөний дутагдал зэрэг нь хүзүүний нугаламд ачаалал өгч, шохойжиход хүргэдэг. Оношилгооныхувьд хамгийн түрүүнд мэдрэлийн эмчид үзүүлэхшаардлагатай. Эмнэл зүйн үзлэгийн дараа ихэвчлэн хүзүүний рентген зургийг дөрвөн байрлалаар авч, нугалмын бүтэц, шохойжилт болон ясан ургацгийн хэмжээг тодорхойлдог. Хэрэв үүнээс илүү нарийвчилж харах, зөөлөн эд болон мэдрэлийн алдагдлыг шалгах шаардлагатай гэж үзвэл хүзүүний MRI оношилгоо хийнэ. Эдгээр оношилгооныүр дүнд үндэслэн тухайн өвчтөнд тохирсон эмчилгээ зөвлөдөг.
-Тэгвэл хүзүү шохойжсон үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь хүзүү хөшиж, хөдөлгөөн хязгаарлагдах явдал. Зөвхөн хүзүү гэлтгүй дагз, толгой, мөр, гар луу дамжин өвдөх нь элбэг. Өвчин даамжрахын хэрээр мэдрэл дарагдаж, нугас руугаа өвдөн, зовуурь нь улам нэмэгдэнэ.
Эмчлүүлэхгүй удвал хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдаж, толгойгоо чөлөөтэй эргүүлэхэд хүндрэлтэй болдог. Мөн мөр, гар тогтмол чинэрч өвдөн, өдөр тутмын амьдралд ч сөргөөр нөлөөлнө. Цаашлаад мэдрэл дарагдсанаар булчин суларч хатангирших, булчингийн үйл ажиллагаа алдагдах зэрэг хүндрэл үүсгэж, амьдралын чанарыг эрс доройтуулдаг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандаж оношлуулан эмчилгээгээ цаг алдалгүй эхлүүлэх нь чухал.
-Иргэд хүзүү хөшиж өвдөх үед дур мэдэн мэргэжлийн бус хүмүүст хандаж, бариа засал хийлгэх нь элбэг. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай бол?
-Зарим газарт “гар засал” нэрээр хүзүүг хүчтэй мушгих, дарж хөдөлгөх эмчилгээ хийдэг. Гэхдээ үүнийг заавал мэргэжлийн эмчийн онош, зааврын дагуу хийх ёстой. Хүзүүгээ мушгиулаад л эдгэрчихнэгэжюубайхбилээ. Хэрэв буруу техникээр хүчтэй мушгих, эсвэл хөдөлгөсөн тохиолдолд нугалам хоорондын диск гэмтэж, мэдрэлийн судал дарагдах эрсдэлтэй. Ингэснээр өвчин намжих бус, харин ч хүндэрнэ.
Хүзүүний өвчний үед хамгийн чухал нь сэргээн засах эмчилгээ юм. Үүнд зөвхөн массаж, бариа бус, хөдөлгөөн заслын эмчилгээ, зөв дадал суулгах дасгал хөдөлгөөн багтдаг. Хүзүүний булчин, үеийг зөв ачааллуулах эмчилгээний дасгалыг тогтмол хийх нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөн засалч эмчид хандаж, өөрт тохирсон дасгалын зөв техникийг сурч хэвших нь зүйтэй.
Мөн өдөр тутмын ажлын байрнызөв зохион байгуулалт маш чухал. Дэлгэц, толгойн байрлал хоорондын зай, зөв сууж ажиллах, тогтмол завсарлага зэрэг энгийн дадлыг хэвшүүлснээрэл өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Танай эмнэлгээр жилд дунджаар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ. Тэдгээрийг насны ангиллаар нь авч үзвэл?
-Хүзүүний шохойжилт “залуужиж” байгаа нь өмнөхэлсэнчлэнхүмүүсийн амьдралын хэвшил өөрчлөгдсөнтэй шууд холбоотой. Ялангуяа компьютерын ард удаан суух, гар утас олон цагаар үзэх, хөдөлгөөний дутагдал зэрэг нь энэ өвчнийгэрт үүсгэх гол шалтгаан болж байна.
Хүзүү, нурууныөвдөлт хүн амын 50-80 хувьд нь ямар нэг хэмжээгээр илэрдэг. Мэдээж бүсэлхийн болон нурууныөвдөлттэй харьцуулахад хүзүүнийх харьцангуй бага ч нийт хүн амын талаас илүүг хамарч байгаа нь анхаарах шаардлагатай өндөр үзүүлэлт юм. Тиймээс удаан хугацаанд нэг байрлалдаа суужболохгүй. Ажлын явцад тогтмол завсарлага авч, биеийн байрлалаа өөрчилж, хүзүүгээ амраах хэрэгтэй.
Э.Сондор