Бүх дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийсэн
Үер усны аюулаас үүдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын 28 тулгуур унасан, хазайсныг сэргээн босгож, зуслан чиглэлийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуурыг унахаас сэргийлж, суурийг хүчитгэсэн
2023-07-18
Ц.Төрхүү: Гүний худгуудад үерийн ус ороогүй
218 гүний худгийн 104-ийнх нь эргэн тойрон бороо орсны улмаас их хэмжээний ус тогтож, хүн очих боломжгүй болсон юм. Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй, алсаас удирдан, хэвийн ажиллагааг ханган ажилласан
2023-07-18
Тэрэлж орчмоос 17,5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Наадмын дараах үүссэн хогийг түүж цэвэрлэх ажил долоодугаар сарын 15 өдрөөс эхэлжээ. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэж, одоогийн байдлаар 17,5 тонн хогийг Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаяад байна.
2023-07-17
620 толгой монгол тарвагыг сэргээн нутагшуулжээ
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол оронд түгээмэл тархалттай байсан монгол тарвага нь түүхэн тархац нутагтаа ихээхэн ховордож, жил дараалаасан ган тохиосны улмаас 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар устаж үгүй болсон
2023-07-17