Австрийн Вена хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй чүүдийн цуврал тэмцээнд Монголоос “Улаанбаатар амазонс” багийнхан канад мэргэжилтэн Стив Сирийн удирдлагад оролцож, 12 орны тамирчидтай өрсөлдлөө. Манайхан хэсгийн эхний тоглолтоо Испанийн “Мадрид” багийнхантай өрнүүлж, 18:21ээр хожигдсон ч дараагийнхад нь Украины тамирч дыг 21:17-гоор хожив. Тэд хасагдах шатанд хэсгээсээ хоёроор гарч, шигшээ наймд Румын улсын “Бухарест” багийнхныг 21:15-аар илүүрхэн, хагас шигшээд Францыг тоглогчдыг 17:12-оор буулгаж авсан. Аваргын төлөө Испанийн “Мадрид”-ын тамир чидтай дахин таарч 14:20-оор ялагдсанаар мөнгөн медаль, 10 мянган ам.долларын хамт гардлаа. Тус тэмцээний дараа дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн “Улаанбаатар амазонс” багийнхан энэ сарын 25, 26-нд эх орондоо болох “FIBA 3x3 Ulaanbaatar women’s series”-д оролцож, 10 орны 16 багтай өрсөлдөх нь. Манай улс зохион байгуулагч орны давуу эрхээр дөрвөн баг (“Улаанбаатар амазонс”, “Монгол”, “Сүхбаатар”, “Амгалан”) сойх аж.