Судалгааны байгууллагууд дэлхийн цаг уурын өөрчлөлт, агаарын температурын хэлбэлзлийг аж үйлдвэр хөгжөөгүй байсан 1850-1900 оны үзүүлэлттэй харьцуулж, уур амьсгалын гол хэмжигдэхүүн болгодог. Энэ үечлэлээр тооцвол өнгөрөгч тавдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун хоёр дахь сар болсныг Европын Холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албанаас мэдээллээ. Тавдугаар сарын эхэн үед Европ даяар олон жилийн дунджаас сэрүүн уур амьсгал зонхилж байсан бол хоёрдугаар арав хоногоос бүгчим халуунд шилжжээ. Британи, Франц, Ирланд болон Португалд түүхэн дэх хамгийн халуун тавдугаар сар тохиосон байна. Баруун, Төв, Зүүн Европын ихэнх бүс нутагт олон жилийн дунджаас хуурай, гандуу байсан бол Турк, Болгар, Молдова улсад үерийн гамшиг нүүрлэсэн аж.
Ж.СУВД