Нийслэлд 10 мянган тн мах нөөцөлнө
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан ирэх хавар 10 мянган тн мах бэлтгэж нөөцлөн, гуравдугаар сарын 20-ноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
2025-01-30
“Атар-4” аяныг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ
Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4” аяныг ирэх сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
2025-01-30
Вьетнамд аялсан зарим иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэжээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад аялсан монгол иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг зохисгүй үйлдлүүд гаргасан талаар тус улс дахь манай Элчин сайдын яамнаас мэдээлэв. Иргэдийн эдгээр үйлдэл нь нийт аялагчдын эрх ашиг, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон юм.
2025-01-30
Зуслангийн бүсийн хашааны стандарттай болов
Зэрлэг амьтанд сөрөг нөлөө багатай хашаанд тавигдах нийслэл хотын UCS стандартын төслийг нийслэлийн ИТХ-аар баталжээ. Уг стандартыг Улаанбаатар хотын зуслангийн бүс болон түүнтэй хил залгаа улсын тусгай хамгаалалттай газарт мөрдөх юм.
2025-01-29
Неймар нутаг буцна
Цагтаа дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгч төдийгүй тамирчдын нэгт зүй ёсоор тооцогдож байсан Неймар удахгүй 33 нас хүрнэ. Өдий насанд ихэнх тамирчны карьер уруудах үедээ орж, хурд, хүч нь буурдаг.
2025-01-29
Т.Энхнаран: Дөрвөн хүн тутмын нэг нь архаг стресст өртсөнийг тогтоолоо
ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, анагаах ухааны доктор Т.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсын хүн амын дундах стрессийн түвшний тархалт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах нь” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
2025-01-29
2024 он хамгийн дулаан хоёр дахь жилээр бүртгэгджээ
Монгол орны өнгөрсөн жилийн цаг агаарын нөхцөл байдлын тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өчигдөр танилцууллаа. Тус газрынхны мэдээлснээр өнгөрсөн жил нь 1940 оноос хойших хоёр дахь дулаан жилээр бүртгэгдсэн байна. Тухайлбал, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.5 хэмээр дулаан байж.
2025-01-28