- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөв 30 хувь нэмэгдэж, 70 тэрбумд хүрчээ -
Нийслэлийн төсөвт 2026 онд 4.6 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх жилийн батлагдсан дүнгээс 9.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дийлэнх хэсэг буюу 82.7 хувийг татварын орлогоор бүрдүүлэх нь. Тэгвэл ирэх онд нийслэлийн төсвийн зардлыг 5.8 их наяд гаруй төгрөг байхаар төлөвлөсөн ба Улаанбаатар хот 1.2 их наядын алдагдалтай төсөв батлах гэж буй нь улсын төсвийнхтэй дүйцэхүйц түвшинд хүрчээ. Иргэд, аж ахуйн нэгжээс дийлэнх орлогоо татан төвлөрүүлэх хэрнээ нийслэл хот төсвийнхөө талаар татвар төлөгчдөдөө мэдээлэл өгөхгүй, хэвлэлийнхэн болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудаас тас нууж байгааг шүүмжлэн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-аас өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Тус байгууллагын хувьд 2023 оноос хойш нийслэлийн төсөвт хяналт тавьж буй бөгөөд “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” кампанит ажил өрнүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй, эсэхийг олон талаас нь судалж, иргэдийн мэдэх эрхийг ханган ажилладаг аж.
“Улсын төсвийг хүртэл төлөвлөх, хэлэлцэх, батлах үе шатад Сангийн яний тээвэрлэлтэд 52, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 44.5 тэрбумыг төсөвлөж, ЗДТГ-ын хэвлэлийн албаны төсөвт 750 сая төгрөг суулгаж.м төрөл бүрийн аргаар олон нийтийн оролцоог хангаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг шүү дээ. Нийслэлийн өмнөх удирдлагууд Ulaanbaatar. mn сайтынхаа “Шилэн данс” гэсэн цэсэд жил бүрийн төсвийн төсөл болон батлагдсан хувилбараа байршуулдаг байсан. Төслийг нь аваад үзье гэхээр гаргаад өгдөг. Харин Х.Нямбаатар даргын үеэс нийслэлийн төсөв бүгдэд хаалттай болсон. Энэ бол Монгол Улсын олон хуулийг зөрчсөн, маш хариуцлагагүй үйлдэл. Дээрээс нь ямар ч сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нэг компанийг хэд хэдэн төсөлд шууд гэрээгээр ажиллуулсан байна. Энэ мэтчилэн олон хууль зөрчсөн асуудлаар нь иргэд, татвар төлөгчид Нямбаатарын талаар ХЭҮК болон дээд шатны удирдлагад нь гомдол гаргах эрхтэй. Нийслэлийн 2026 оны төсөвт олон зөрчил байгааг хотын аудитын газрынхан дүгнэлтээр хүргүүлээд, тэвчиж болох 27.5 тэрбумын зардлыг бууруулахыг сануулсан” хэмээн дээрх ТББ-ын дэд захирал З.Энхбаяр ярилаа.
2026 онд нийслэл “Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү”-нд 332.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл энэ нь ямар учиртай зардал болох тухай тайлбар, мэдээлэл алга. Мөн ирэх жил нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана гэсэн хэрнээ 100 саяын төсөв тавьжээ. Тэгснээ өнөөх “татан буулгах” газрын өөрийн орлого гэж 1.1 тэрбум төгрөг хуваарилсан зэргээр толгой эргүүлсэн, ойлгомжгүй төсвийн төлөвлөлт олон хийснийг тус байгууллагын тэргүүн Т.Амарзаяа онцолсон юм. “Мөрөөдлийн метро”-ны зураг төсөлд ирэх онд дахин 17 тэрбумыг “тавьсан” бол сайжруулсан түлшний тээвэрлэлтэд 52, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 44.5 тэрбумыг төсөвлөж, ЗДТГ-ын хэвлэлийн албаны төсөвт 750 сая төгрөг суулгаж.
Жил бүр нийслэл хотын бодлого, төсөв санхүү, аливаа шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэл чиглэлээр нь салган, үлэмж хэмжээний зардал мөнгө шийддэг ч татвар төлөгчид мэдээллийг ил тод, нээлттэй авч чаддаггүйг энэ үеэр мөн шүүмжиллээ. Үүний нэг жишээ нь, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөв бөгөөд сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны зардал нь 10-20 тэрбумаар тогтмол өссөөр 2026 онд 70 тэрбумд хүрсэн гэнэ. ХЗДХЯ-ны дэргэд ийм зөвлөл давхар байдаг бөгөөд төсөв санхүүжилт нь ч “ланжгар” аж.
Л.Аргамжин