Олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагынхан “Дата эрх чөлөө V” үзэсгэлэнг “Norphei art” галерейд маргааш зохион байгуулах нь. Эл үзэсгэлэнг өнөө жил “Иргэдийн хяналт, оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд тав хоногийн турш олны хүртээл болгох аж. “Дата эрх чөлөө V” үзэсгэлэнгийн хүрээнд улс төрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал, сонгуулийн маргааныг үр дүнтэй шийдвэрлэж буй, эсэх, 2024 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн телевизүүд ба зардал зэрэг мэдээллийг нэг дор толилуулахаараа онцлогтой. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгтэйгээр эл үзэсгэлэнг 2021 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.
У.Сүрэн