Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдлээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг энэ сарын 24-ний баасан гаргийн өглөө Төрийн ордноос сүүлчийн замд нь үдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн дагуу энэ өдрийн 07.00-00.00 цаг хүртэл улс орон даяар эмгэнэн гашуудаж, Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөн, ишний гуравны хоёрт хүртэл буулгасан юм.
2025-01-27
Уяачдын зугаа цэнгэл хүүхдийн эрхээс дээгүүр эрэмбэлэгдэв
Хүүхдийн эрхийг уландаа гишгэж, хэсэг бүлэг хүний, ялангуяа уяачдын зугаа цэнгэлийг дээгүүрт тавьсан жагсаал өнгөрсөн бямба гарагт боллоо. Морьтой 1000 орчим хүн жагсаалд нэгдэж, “Дүнжингарав” худалдааны төвөөс нийслэлийн төв талбай хүртэл урт цуваа үүсгэв. Тэдний явсан замаар мориных нь ялгадсан жим гарч, улмаар төв талбай тухайн өдөр малын хашаа шиг л болсон.
2025-01-27
Коммунист суртал нэвтрүүлгийн домог болсон Павлик Морозов
Энэ эмгэнэлтэй түүхийг Зөвлөлт засгийн жилүүдэд сурагч бүр мэддэг байв. Албан ёсны таамаглалаар Павлик Морозов, түүний дүү Фёдор нар 1932 оны есдүгээр сарын 2-нд Свердловск мужийн Герасимовка гацааны ойролцоо ойд бусдын гарт амиа алдсан юм.
2025-01-26
“Ая эгшгийн зургаан жигүүр 2025” наадмын шилдгүүдийг тодрууллаа
Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгжмийг таниулах, өв соёлоо сурталчлах зорилгоор Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Ая эгшгийн зургаан жигүүр” наадмыг энэ сарын 22-23-нд зохион байгууллаа. Хоёр жил тутамд болдог тус наадамд 11 сургуулийн 76 хүүхэд морин хуур, лимбэ, ятга, ёочин, хуучир, эвэр бүрээ, шанз хөгжмийн төрлөөр оролцжээ.
2025-01-25
Э.Аялгуу цээж тооллын олон улсын тэмцээнд тэргүүллээ
Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан “UAAA global cup-2025” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Алтан цом”-ын эзэн боллоо.
2025-01-25
Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулна
Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулах болсноо Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Ингэхдээ хуучин хуваарийн дагуу буюу 18-нд Монголын түүх, англи хэлний шалгалтаар эхлэх юм билээ. Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-19-нд авахаар товлоод байгаа аж. Сонирхуулахад, 2024-2025 оны хичээлийн жилд ахлах ангид 144 315 сурагч суралцаж байгаа нь нийт хүүхдүүдийн 18 хувь юм.
2025-01-25
М.ДӨЛГӨӨНБАЯР: Хүмүүсийг үхмэл биш, омголон, бардам, урам зоригтойгоор сэтгэж сураасай гэж хүсдэг
Бид нэг жил гаруйн өмнө ярилцахаар тохиролцсон ч өнөөдөр л уулзаж байна. Тэр бол philosophy.mn, UX академийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр. Тэрбээр өсвөр насныхны уншвал зохих Жостейн Гаардерын “Софийн ертөнц”-өөс эхлээд абсурдист А.Камю, экзистенциалист Жан Поль Сартр, стоицист Марк Аврелий нарын олон сэтгэгчийн бүтээл, үзэл санааг контент хэлбэрээр олон нийтэд хүргээд найман жилийг үджээ. Бага наснаас нь л философи түүний хань нөхөр нь байсан тухай тэрбээр хожим ярих болно. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
2025-01-24
“Цэгээс цэгийн хооронд” үзэсгэлэнг нээлээ
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Дүрслэх урлагийн академийн багш, зураач З.Түмэнжаргал, Б.Баярцэнгэл болон ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын гоцлол хөгжимчин З.Одонтунгалаг нар “Цэгээс цэгийн хооронд” хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ.
2025-01-24
Үхэр, хонины махны үнэ өсжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 20-ны байдлаарх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг өчигдөр танилцуулав.
2025-01-24
Монголын ингэний сүүний кластер байгуулжээ
Монголын ингэний сүүний кластерыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагынхан хамтран өнгөрсөн оны сүүлчээр байгуулжээ.
2025-01-24
“Netflix” үйлчилгээний төлбөрөө нэмэх нь
“Netflix”-д 2020 оны нэгдүгээр улиралд 15 сая шинэ хэрэглэгч бүртгүүлж, түүхэн дээд амжилт тогтоогоод байсан билээ. Үүнд “Ковид-19”-ийн хөл хорио нөлөөлсөн гэх мэдээлэл ч гарсан.
2025-01-24
Багш нарыг цахим ур чадварт сургаж эхлэв
Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хосолсон сургалтын арга зүй” сэдэвт сургалтыг эхлүүлсэн байна.
2025-01-24
Лабораторийн орчин дахь “цэцэрлэгт хүрээлэн”-тэй танилцаарай
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 60 жилийн ойг тохиолдуулан нээлттэй өдөрлөг өчигдөр зохион байгууллаа. Тус хүрээлэн нь Генетикийн, Молекул биологийн, Микробиологийн, Микробын нийлэгжлийн, Ургамлын биотехнологийн, Шувуу, шавж судлалын, Хөхтний экологийн, Гидробиологийн загас судлалын гэсэн найман лабораторитой.
2025-01-24
Эрт илрүүлэгт нийт 1.6 сая орчим иргэн хамруулжээ
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт хүн амын 47.1 хувь буюу 1 593 838 иргэн хамрагджээ. Тэдний 509 072 буюу 38 хувь нь эрүүл байсан гэнэ. Харин 62 хувь нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байж.
2025-01-24