Гадаад зээл, тэтгэлгийн мэдээлэл нууцлаг, “тусгай хамгаалалт”-д хэвээр байна
Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадын болон дотоодын их сургуульд суралцаж төгссөн хоёр оюутан байлаа гэж бодъё. Гадаадын их сургуульд суралцсан мэргэжилтэн дөрвөн жилийн хугацаанд харьцангуй өндөр буюу 300 орчим сая төгрөгийн санхүүжилт авчээ. Харин дотоодын сургуулиа “бараадсан” оюутан найман сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.
2025-01-20
Д.Долгормаа: Монгол бүжиг бусдыг татах онцгой увдистай
Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Д.Долгормаатай ярилцлаа. Тэрбээр “Grand prix di Natale-2024” олон улсын уралдаанд 10 орны 120 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөн, үндэсний уламжлалт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт “Зүүдний ганга” бүтээлээр Д.Долгормаа уг уралдаанд оролцжээ.
2025-01-18
Нарны аймгийн гаргууд нэг шугамд “уулзана”
Нарны аймагт тун удахгүй нэгэн ховор үзэгдэл тохиох нь. Одон орон судлаачид, олон улсын сансрын байгууллагынхны мэдээлж буйгаар энэ сарын 21-нд нарны аймгийн долоон гараг нэг шугамд “уулзах” бөгөөд энэ нь дэлхий даяар харагдах аж.
2025-01-18
Тикток хэрэглэгчид “Rednote” аппликэйшн руу “урвав”
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын хууль тогтоогчид тиктокийн 170 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэлд БНХАУ-ын Засгийн газар хандах боломжтой гэж үзсэн. Улмаар “Тикток” аппликэйшнийг хориглох тухай хууль баталсан билээ.
2025-01-17
Нярайн уушгины хам шинжийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ
Улсын хэмжээнд 2023 онд нярайн өвчлөлийн 30 913 тохиолдол бүртгэгдсэн нь мэндэлсэн нийт хүүхдийн 50 орчим хувийг эзэлсэн юм. Дөнгөж төрсөн хоёр хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдвар, тэр дундаа уушгины үрэвсэлт өвчинд шууд өртөж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанд дурджээ.
2025-01-17
Орон сууцын хорооллоо хашиж, төрийн тусгай хамгаалалттай болгожээ
Хотхон, орон сууцын хороололд дур мэдэж хашаа баривал хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Тухайлбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заажээ. Зохих зөвшөөрөл авч барьсан ч стандартын шаардлага гэж бий.
2025-01-17
Хэл зохиолын хүрээлэнгийнхэн хийцгүйрч байна
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн монгол хэлнийхээ үгийг буруу тайлбарласнаас Үндсэн хуульд заасан, үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдаж, нэгэн иргэн 30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн харамсалтай үйл явдлын гэрч нь бид боллоо.
2025-01-17
Хүлэмжийн хийн ялгарлыг улсын хэмжээнд судлах нь
Хүлэмжийн хийн ялгарал улсын хэмжээнд ямар түвшинд байгааг тодорхойлох судалгааг БОУАӨЯ-ны дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв болон МУИС хамтран хийхээр болжээ.
2025-01-16