Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Унц алтны ханш 3831 ам.долларт хүрч түүхэн амжилт тогтоов

Алтны ханш олон улсын зах зээлд унц тутамдаа 3831 ам.долларт хүрч, урьд хожид байгаагүй дээд түвшиндээ хүрлээ. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай гэнэ. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн банкны бодлогын хүү буурах магадлал нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг өсгөж, алт зэрэг аюулгүй хөрөнгө рүү урсах хандлагыг эрчимжүүлжээ. Мөн 2025 оны арванхоёрдугаар сарын гэрээт ханш 1.1 хувиар нэмэгдэж, 3850.80 ам.долларт хүрсэн нь энэ зах зээл ирэх саруудад ч өндөр хэвээр байна гэсэн хүлээлтийг харууллаа гэж шинжээчид үзэв.
2025-10-01

ХААН Банкны картаараа БНСУ-ын “BGSS” нүдний эмнэлэгт 35 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

ХААН Банкны картаараа БНСУ-ын “BGSS” нүдний эмнэлэгт 35 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2025-09-29

Хоёр настай хүүгийн цогцсыг олжээ

Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийг ажиллагаа үргэлжилж байна. Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын мэргэжлийн анги, төрийн албан хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүхэд алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газарт зохион байгуулж байна.
2025-09-25

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгохыг дэмжив

Үл хөдлөх хөрөнгөборлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан билээ. Тодруулбал, хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-нд d.parliamend.mn цахим системээр дамжуулан үл хөдлөх хөрөнгөборлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг санаачилсан юм. Тэрбээр Хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.
2025-09-23

АН: Монголбанканд долоон их наядын алдагдал үүссэн

УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж дуусаадхэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд бидэнд мэдээлэл өгсөн. Засгийн газраас ирэх оны төсвийг төрийн оролцоог бууруулж, татвар багасгасан байхаар боловсруулсан гэж тайлбарласан.
2025-09-23

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний экспортын зах зээлд шинэ бүтээгдэхүүн танилцуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн нүүрсний шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, БНХАУ-ын зах зээлд албан ёсоор нийлүүлэхэд бэлэн болжээ.
2025-09-22

Алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрч болзошгүй гэв

Германы Франкфурт хотод төвтэй үндэстэн дамнасан Deutsche банк 2026 онд алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрнэ хэмээн таамаглалаа өсгөжээ. Тус банк алтны үнэ цаашид ийнхүү өсөх шалтгааныг төв банкуудын тасралтгүй эрэлт болон ам.долларын ханшийн сулрал, мөн Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлав.
2025-09-19

“RISE” оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнодын залуусыг нэгтгэлээ

Сурагчийн ширээнээс оюутны амьдралд анхлан хөл тавьж буй залуусын хувьд шинэ орчинд хурдан дасан зохицох, суралцах арга барилаа олох, ирээдүйн зорилгоо тодорхойлох нь амаргүй бөгөөд олон асуулт, эргэлзээ дагуулдаг.
2025-09-18

Нарны эрчим хүчний VII үеийн технологийг танилцуулав

С.Болорбайгаль энэ талаар “Бороо, шороо, салхитай үед ч эрчим хүч үйлдвэрлэх BIPV дулаалгын хавтан 1 шил нь кВат эрчим хүч гаргана. BIPV дулаалгын хавтанг ашиглаад 25 давхар барилга барихад өдөрт 2,5 мВат эрчим хүч өөр дээрээ үйлдвэрлэж чадна. Ингэснээр Төвийн цахилгаанаас хараат бус эрчим хүчтэй орон сууцууд ч бий болох боломжтой” хэмээн онцолсон.
2025-09-18

“Урсгал зардлыг 24 хувиас хэтрүүлж болохгүй”

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөл¬лийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Данхар бүтцийг цөөлж, төр бүсээ чангалж буйг Ерөнхий сайд байнга сануулж байгаа. Гэвч ирэх онд түүний төсөв 1.5 тэрбумаар нэмэгдсэнийг гишүүн Г.Очирбат шүүмжлэв.
2025-09-18

Төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2.9 хувиар буурав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 572.2 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар буурсан байна. Мөн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 818.1 тэрбум төгрөг буюу 4.3 хувиар багассан аж.
2025-09-17

Мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал энэ сарын 15-16-нд болж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Бодлогын хүүг хэвээр хадгалахад гадаад болон дотоод орчны төлөвийг харгалзан үзсэн аж. Инфляц энэ оны II-VII сард аажим саарах төлөв ажиглагдсан ч наймдугаар сард бага зэрэг эрчимжиж, улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотод 9.8 хувьтай гарсан байна.
2025-09-17

Инфляцыг 2027 онд таван хувьд тогтворжуулна

Монголбанк эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд одоогийн зургаан хувийн инфляцын зорилтыг дунд хугацаанд бууруулж, 2027 он гэхэд таван хувь орчимд тогтворжуулах бодлого барьж буйгаа Төрөөс мөнгөний талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнгөрсөн баасан гарагт танилцуулахдаа мэдээллээ.
2025-09-08

“Оюут” зэсийн ордыг нээв

Орхон болон Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх эрхийг Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2022 онд олгож, “Оюут”-ын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг 2023 онд эхлүүлж байв. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Оюут” зэсийн ордыг өчигдөр нээлээ.
2025-09-08

“Газпром” Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурав. 
2025-09-05

ХААН Банк програм хангамжийн чанарын шинжилгээний төлөвшлийн үнэлгээний TMMi-н шалгуурыг хангалаа

ХААН Банк харилцагчийн үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, технологи, хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын чиглэлд тогтмол шинэчлэл, сайжруулалт хийснээр илүү чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд чанарын инженерчлэлийн соёлыг төлөвшүүлж Програм хангамжийн чанарын шинжилгээний үйл ажиллагаандаа "TMMi (Test Maturity Model Integration)" олон улсын загварыг чиглэл болгон тогтмол сайжруулалтыг хийснээр "TMMi Defined" үнэлгээний шалгуурыг ханган баталгаажуулсан Монголын анхны байгууллага боллоо.
2025-09-04

Алтны ханш 3540 ам.доллароос давж, дээд түвшнээ шинэчлэв

Геополитикийн нөхцөл, худалдааны дайн зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засагт тодорхойгүй, эргэлзээтэй байдал ноёлж буйн хэрээр хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны ханш тасралтгүй өсөж, бүх цаг үеийн түүхэн дээд түвшнээ шинэ¬¬чилсээр байна. Энэ оны дөрөвдүгээр сард унц алтны ханш олон улсын зах зээлд түүхэндээ анх удаа 3300 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон бол үүнээс хойших дөрвөн сар гаруйн хугацаанд дахин зургаан хувиар өсөж, өдгөө 3500 ам.доллароос давлаа.
2025-09-04

“Ногоон”-ы ханш 3616 төгрөгт хүрчээ

Ам.долларын ханш энэ он гарснаас хойш тасралтгүй өс¬¬сөөр дөрөвдүгээр сард 3500, долоодугаар сарын сүүлчээр 3600-гаас давсан бол өдгөө 3615 төгрөгт хүрээд байна.
2025-09-03