“Улаанбаатар төмөр зам” ХНН 2024 оны эхний хагас жилийн байдлаар 16.4 сая тонн ачаа тээвэрлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар илүү байна. Тодруулбал импортын 1.9 сая тонн, экспортын 5.5 сая тонн, орон нутгийн 6.4 сая тонн, дамжин өнгөрөх 2.6 сая тонн ачааг тус тус тээвэрлэжээ.
Тус нийгэмлэг нь өнгөрсөн онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоож байсан. “УБТЗ” ХНН нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмрээ оруулдаг тээврийн тэргүүлэгч компанийн нэг бөгөөд өнгөрсөн онд төмөр замаар тээвэрлэсэн нийт ачааны 92.5 хувийг дангаараа тээвэрлэсэн юм.