Монголчууд үндэсний их баяр наадмын үеэр аялж зугаалах нь элбэг. Тиймээс аяллынхаа төлөвлөгөөг гаргахад нь тус болох үүднээс амралтын газруудын үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна.
Амралтын газруудын мэдээллийг “ihotel. mn” сайтаар дамжуулан нэг дороос авах боломжтой юм байна. Жуулчны бааз, амралтын газар, зочид буудал, гэст хаус гэсэн төрлөөс сонгоод, аялахаар сонирхож буй говь, тал, хээрийн бүсээс сонголтоо хийж болно. Ингэхээр тухайн байршлын орчим дахь амралтын газруудын үнийн мэдээлэл, онцлог нь гараад ирнэ. Мөн тус сайтаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Тэндээс үзэхэд амралтын газарт нэг хоноход 50 000-500 000 төгрөгийн үнэтэй байна.
Улаанбаатар хотод ойр байрлах амралтын газарт хоноход нэг хүний 80 000-400 000 төгрөгийн үнэтэй. Тухайлбал, “Гурван мод” амралтын газарт хоноглоход 80 000, “Боорчийн өргөө”-д нэг хүний 100 000 төгрөг төлөх аж. “Бяцхан амралт”-ынх 120 000, “Батхаан”-ых 160 000, “Эх тэрэлж” гэр бүлийн амралтын хоногийн 220 000, “Экстрим Монголиа”-гийнх250 000, “Terelj family spot”-ынх400 000 төгрөг байна.
Хүмүүсийн аялахаар зорин очдог газруудын жагсаалтыг Архангай аймаг тэргүүлдэг. Тус аймаг дахь амралтын газруудын үнэ 50 000-180 000 төгрөг гэнэ. “Хабул” амралтын газар хоногийн 50 000, Архангай аймгийн Тариат сум дахь “Равдан” амралтын газарт 80 000-120 000, “Red stone”-д 150 000-180 000, “Жавхлан”-д дөрвөн ортой байшин хоногийн 150 000 төгрөгийн
үнээр үйлчлүүлэгчдээ хүлээж авч буй. Тэрхийн цагаан нуур орчмын амралтын газруудын үнэ 50 000-80 000 төгрөг гэнэ. Мөн Хөвсгөл нуурын эрэг орчим дахь амралтын газарт хоноглоход нэг хүний 60 000-215 000 төгрөгийн үнэтэй аж. Увсын Хяргас нуур, Хэцүү хад орчимд 155 000 төгрөгөөр амарч болно.
Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь “Хантай” өөртөө үйлчлэх зуслангийнхан ганц бие ээжүүдийг хүүхэдтэй нь тав хоног үнэгүй амраадаг юм байна. Монгол ахуй соёлтой ойр үйл ажиллагаа явуулдаг эл байгууллагаас гэр түрээслэхэд хоногийн 200 000 төгрөг. Аяллын багцыг нь сонговол 550 000 төгрөг аж.
Сувилалд амрахаар төлөвлөж буй хүмүүст нийслэлтэй ойр байрлах газруудын үнийн мэдээллээс танилцуулъя. “Төгөл” сувилалд нэг хүн долоо хоноход 70 000 төгрөг. “Шаргалжуут” рашаан сувилалд гэр бүлээрээ нэг хоног амрахад
174 000 төгрөг байна. Тус сувилалд хоёр хүний өрөө 44 000, 3-6 ортой бол нэг хүнийх нь 15 000 төгрөг гэнэ. “Замтын булаг” амралт сувилалд 11 хүртэлх насныхан 35 000-55 000, том хүн 65 000-118 000 төгрөгөөр байрлах боломжтой. Мөн “Мойлтын тохой” амралт, сувилалд долоо хоног амрахад 16 хүртэлх насныхан 50 000-150 000, насанд хүрэгчид 175 000 төгрөг төлөх аж. “Хос шинэс” сувилалд нэг хүн хоногийн 65 000- 110 000 төгрөгөөр амарч болно.
Аяллын хэрэгслийн үнийн мэдээллээс хүргэхэд, ширээ, дөрвөн сандалтай нь 100 000-120 000 төгрөг орчим буй. Түүнчлэн мишок 40 000- 170 000, майхан 150 000-1 500 000 төгрөгөөр худалдаалдаг. Хийлдэг гудас дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй аж. Эдгээр нь чанараасаа хамаараад үнэ нь нэмэгдэж ч болох юм.
Бэлтгэсэн А.Үүл