Цалин орлогоороо байртай болох дундаж хугацаа олон улсад гурав, Монголд найман жил байна
Байрны дундаж үнэ өрхийн жилийн орлогыг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй хэмжээнд байвал тухайн улсын орон сууцын зах зээлийг хүртээмжтэй гэж үздэг аж. Тодруулбал, иргэд нь гурван жилийн орлогоороо байр худалдан авч чадаж буй тохиолдолд ингэж дүгнэдэг байх нь. Улс орнуудад орон сууц худалдан авах боломжийн индексийг тооцохдоо байрны медиан үнийг өрхийн жилийн голч орлогод харьцуулж гаргадаг. Ингэж хуваахад гурав болон түүнээс бага гарвал хүртээмжтэй, 3.1-4 байвал хүртээмж муутай, 4.1-5 бол хүртээмжгүй, 5.1-ээс дээш үед огт хүртээмжгүй хэмээн үнэлдэг гэнэ.
2024-11-15
97 бүлгийн 3429 бүтээгдэхүүнийг Монголоос Япон руу гаалийн татваргүй экспортолж байна
Монгол, Япон Улс 2016 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, дараа жилийнх нь зургаадугаар сараас үүнийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700, Японых 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийснээс манай улс 3429, түншлэгч орон 8000 төрлийн бүтээгдэхүүнийхийг шууд чөлөөлсөн байна.
2024-11-14
Манай улсад 741 873 жуулчин иржээ
Жуулчдын буюу суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн статистик мэдээллийг өмнө нь Гадаадын иргэн, харьяатын газраас танилцуулдаг байсан. Тэгвэл одооноос Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо www.mto.mn цахим хуудсаар дамжуулан эл үзүүлэлтийг жил, сар, өдрөөр нь дэлгэрэнгүй танилцуулдаг болжээ.
2024-11-14
Хөвсгөлийн цэвдгийн судалгаагаар грант хүртлээ
Эдийн засаг, хөгжлийн яам, ШУА, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “Хүрэл тогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын газар зүй, геологийн салбар хуралдаанд судлаач Ё.Пүрэвдулам “Хөвсгөл аймгийн цэвдгийн эрсдэлийн зураглал ба экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох нь” сэдэвт судалгаагаараа тэргүүн байр эзэлж, 10 сая төгрөгийн грантын эзэн болжээ.
2024-11-13
Ой, усан сан бүхий газар дахь нүхэн жорлонгуудыг буулгаж эхэллээ
“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-нд орчны бохирдол, доройтлыг бууруулах зорилтын хүрээнд “Ой, усан сан бүхий газарт барьсан нүхэн жорлонг буулгах, ариутгах ажлыг хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн гол дагуу байршилтай нүхэн жорлонгуудыг буулгах ажлыг эхлүүлснээ нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Одоогоор тухайн бүс нутаг дахь стандартын бус 39 ариун цэврийн байгууламжийг буулгажээ.
2024-11-12
1940 оноос хойших хамгийн дулаан ес дэх сар тохиолоо
Манай оронд аравдугаар сард агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3 хэмээс хүйтэн, говь, цөлийн бүсэд 3.1-12, бусад хэсэгт -3.1-ээс гурван хэм хүртэл дулаан байдаг аж. Тэгвэл энэ оны аравдугаар сард агаарын температур өмнөх жилийн мөн үеийнхээс -2.2 хэмээр хүйтэн, олон жилийн дундаж буюу 1991-2020 оны үзүүлэлтээс 1.6 хэмээр дулаан байжээ.
2024-11-12
Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ “зам” гаргасан айлчлал
Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар энэ оны есдүгээр сарын эхээр манай улсад айлчилсан билээ. Тэгвэл ...
2024-11-11
Монгол Улс жилд 4000 тонн жимс хураан авдгийн 92 хувь нь чацаргана
Монгол Улсад жимс, жимсгэнийн тариалан үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтан Монголын жимс, жимсгэнийн холбоо, Олон улсын чацарганын холбоо хамтран Улаанбаатар хотод өчигдөр “Азийн жимс, жимсгэнэ-2024” хурал зохион байгуулав. Энэхүү олон улсын хуралд дотоодын эрдэмтэн, судлаачид, тариалан эрхлэгчдээс гадна Орос, Хятад, Казахстан, Латви, Пакистан зэрэг орны 40 гаруй төлөөлөгч оролцлоо.
2024-11-01
Амьд ертөнц “үхэж” байна
Монгол Улс биологийн олон янз байдлын үзүүлэлтээр баялаг орны тоонд багтдаг. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хэмжээнд тоо толгой нь эрс цөөрсөн, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар устаж болзошгүй, эмзэг ангилалд багтсан ховор, нэн ховор амьтдын өлгий нутаг гэгддэг.
2024-10-30
Хавтгайн тархац нутагт баянбүрд байгуулах шаардлагатай гэв
Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болсон хавтгайн тоо толгой тогтвортой өсөхөд усан хангамж хамгийн чухал нөлөөтэйг судлаач, доктор, профессор Д.Чандмань хөндлөө. Алтайн өвөр говь дахь Богц цагаан дэрс, Баруун, Зүүн шарга, Тооройн булаг, Майхан булаг, Эхийн гол, Шар хулст, Цагаан бургастын баянбүрд нь эртнээс нааш хавтгайн сүрэг нүүдэллэж, орогнох цөм нутаг байсаар иржээ.
2024-10-30
“Говийн гайхамшигт зургаа”-г хамгаалах таван жилийн төлөвлөгөө гаргана
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар манай орны говийн бүсийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, бөхөн, хар сүүлтийг хамгаалах, энэ ажилд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт зургаа” нэгдсэн арга хэмжээг 2016 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд хамтран Монгол орны баруун бүсэд байгаль хамгааллын томоохон хэлэлцүүлэг зохион байгуулдаг онцлогтой.
2024-10-29
Хулан хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэв
Жил бүрийн аравдугаар сарын 25-ныг Хулан хамгаалах өдөр болгох шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ жил гаргасан. Үүний хүрээнд тус яам Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн судлаач, экологичид хамтран эл өдрийг өнгөрсөн баасан гарагт анх удаа тэмдэглэж, олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгууллаа.
2024-10-28
Есөн сарын хугацаанд 699 мянган жуулчин хүлээн авчээ
Улсаар нь авч үзвэл, нийт зорчигчийн 26.9 хувь нь Хятад, 25.4 хувь нь Орос болон Өмнөд Солонгос, 3.2 хувь нь Япон, гурван хувь нь Казахстанаас иржээ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын үзүүлэлттэй харьцуулахад манай улсад ирсэн хятад иргэдийн тоо хамгийн өндөр буюу 61.5 хувиар өсөж, 49.2 мянгад хүрчээ. Үүний дараа БНСУ, Тайвань, Казахстан, Японы жуулчид эрэмбэлэгдэж байна.
2024-10-25
Монгол орны биологийн төрөл, зүйлүүдийг “Улаан данс”-ны шалгуураар үнэлнэ
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Ховордсон зүйлийн хамгааллын арга замыг тодорхойлж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сээр нуруутан амьтдыг “Улаан данс”-ны шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ажлыг энэ жилийн төлөвлөгөөндөө багтаасан байдаг.
2024-10-24
“Уулын эзэн”-ий амьдрах орчны асуудлыг хөндөнө
Цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр (Бишкекийн тунхаглал)-ийг баталсан үеэс жил бүр тэмдэглэж эхэлсэн Олон улсын ирвэсийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрөөр дээрх хөтөлбөрийг баталсан, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 улс цоохор ирвэсийн хамгаалал, амьдрах орчинд тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил Бишкекийн тунхаглалыг баталж, “уулын эзэн”-ий өдрийг тэмдэглэж эхэлсний 10 жилийн ой тохиож буй тул улс орнууд илүү өргөн хүрээнд хөтөлбөр, үйл ажиллагаа төлөвлөснийг Олон улсын ирвэс хамгаалах сангаас мэдээлэв. Төвлөрч ярих гол асуудал нь цоохор ирвэсийн амьдрах орчинд гарч буй өөрчлөлт, сорилт бэрхшээл байх нь.
2024-10-23
Зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73 хувиар буурчээ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондоны амьтан судлалын нийгэмлэг (ZSL)-ийнхэн олон улсын шилдэг судлаач, эрдэмтдийн төлөөлөлтэй хамтран хоёр жил тутамд “Амьд ертөнцийн тайлан” гаргадаг билээ. Тус байгууллагууд ээлжит тайлангийнхаа үр дүнг энэ сарын дундуур танилцуулав.
2024-10-23