“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-ийн охин компани болох “Жи Эс Би Актив хоёр ТЗК” 30 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа олон нийтэд нээлттэй санал болгож эхэллээ. Анхдагч арилжаагаа энэ сарын 3-нд хийсэн бөгөөд захиалга ажлын тав хоног үргэлжлэх ч 100 хувь биелсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдах боломжтой гэнэ. Иймд энэхүү үнэт цаасны зах зээлийг сонирхсон хөрөнгө оруулагчид урьдчилсан захиалга өгөх боломжтой аж.
Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг тус компанийн үнэт цаасыг зах зээлд гаргахад Монголын ипотекийн корпорац, Улаанбаатар үнэт цаасны бирж, TDB Securities SC зэрэг байгууллага хамтран ажиллажээ.
Л.Ням