Дэлхийн хамгийн эртний мөн хамгийн нэр хүндтэй олон улсын кино наадмуудын нэг Венецийн наадамд Монголын кино шилдэг богино хэмжээний бүтээлинй төрөлд тэргүүллээ.
“Есдүгээр сарын цас” нэртэй уг богино хэмжээний киног залуу найруулагч П.Лхагвадулам найруулж, Францын "Lapage Aurora" студи, "Guru Media"-тай хамтран бүтээсэн юм.
Найруулагч П.Лхагвадуламын хувьд энэ нь түүний олон улсын фестивалиас авч байгаа анхны шагнал биш юм. Өмнө нь түүний “Шилүүс” нэртэй бүтээл 2020 оны Каннын олон улсын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т шилдэг 11 бүтээлээр Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд,Бусаны Олон Улсын Кино Наадмын “Өргөн Өнцөг” Азийн Богино хэмжээний киноны уралдаант хэсэг болон Лондоны Олон Улсын Кино наадам, “Louis le Prince- Лийдс Принс” , “Таллин” Олон Улсын Кино наадмын уралдаант хэсэгт тус тус шалгарсан билээ.