Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэг гэр бүлийн таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагнав. Тодруулбал, З.Эмүжин нь ангийнхаа найз болон түүний гэр бүлийн дөрвөн гүшүүнийг угаартсан байхад нь сэрээж, аюулыг зайлуулан, ийнхүү баатарлаг гавьяа байгуулсан байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяагийндаа очиход аль эрт босчихдог хүмүүс бүгд унтаж байсан аж. Азаар найзынх нь аав Д.ГанУтас сэрж, гэр бүлээрээ угаартсанаа мэдэж, яаралтай арга хэмжээ авснаар бүгд аврагджээ.
Энэ талаар Д.Ган-Утас “Хоёр охин маань нэгдүгээр ангиасаа л найзалж нөхөрлөж байна. Тэр өглөө З.Эмүжин ирж биднийг сэрээгээгүй бол юу болохыг төсөөлөхийн аргагүй. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмү жиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй” гэсэн бол Б.Ариунзаяа “Найзыгаа шагнуулсанд маш их баяртай байгаа. Миний хичээлдээ дуртай явдаг бас нэг шалтгаан минь чи юм шүү. Үргэлж тусалж дэмждэгт баярлалаа” хэмээв. Ташрамд, З.Эмүжинг Монголын сурагчдын холбооноос мөн “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан аж.
М.Гэгээ