
НҮБ “Эль-Ниньо” үзэгдэл удахгүй дахин болохыг анхааруулж, түүнтэй холбоотой эрс тэс цаг агаарын байдалд бэлэн байхыг уриалсан талаар The Guardian мэдээлэв.
Эль-Ниньо гэдэг нь Номхон далайн экваторын бүсэд усны гадаргын температур хэвийн хэмжээнээс давсан байгалийн цаг уурын үзэгдлийг нэрлэдэг. Тухайн үзэгдэл нь дэлхий даяар цаг агаарын нөхцлийг өөрчилж, янз бүрийн бүс нутгуудад байгалийн гамшиг учруулдаг аж. Өмнөх “Эль-Ниньо” 2023-2024 онд болж байсан бөгөөд түүхэн дэх хамгийн хүчтэй таван үзэгдлийн нэг болж байв.
НҮБ-ын мэргэшсэн агентлаг болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦБ) энэ зун “Эль-Ниньо” үүсэх магадлал 80% байгааг тэмдэглэжээ. Энэхүү байгалийн үзэгдэл арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх магадлал 90% байна. “Эль-Ниньо”-ын үр дагавар дэлхийн янз бүрийн бүс нутагт нөлөөлж болзошгүйг анхааруулж тус бйгууллага анхааруулав. Дараагийн гурван сарын хугацаанд ер бусын өндөр хэмийн халуун болохоос гадна хэвийн хэмжээнээс их хур тунадас, мөн ган гачиг болох магадлал өндөр байна.
"Эль-Ниньо дэлхийн дулаарлын гал дээр тос нэмээд зогсохгүй,үр дагавар нь бүр ч ноцтой байна" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлжээ.