
Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн зургаадугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын нээлттэй бондыг Засгийн газрын баталгаагүйгээр, бие даанарилжаалсан билээ. Тэгвэл уржигдар тус банк 250 сая ам.долларын нэмэлт бондыг өмнөхийн адил жилийн купон нь 6.9 хувь, хугацаа нь таван жил гэсэн нөхцөлтэй “босгов”. Ийнхүү бондын нийт хэмжээ 750 сая ам.долларт хүрсэн нь манайхаас олон улсад гаргасан хоёр дахь томоохон дүнтэй үнэт цаас болж байгааг санхүүгийн зөвлөх “TDB Securities SC”-ийнхэн онцолжээ.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 350 сая орчим ам.долларыг 2025 онд гаргасан бонд (2028 онд хугацаа дуусах, 8.50 хувийн хүүтэй)-ыг дахин санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд үүний үр дүнд банкны мөнгөн урсгалд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр өрийн бүтцийг илүү урт хугацаатай, бага өртөгтэй санхүүжилтээр сэлбэж, хөрвөх чадварыг сайжруулах гэнэ. Үлдсэн эх үүсвэрээр Засгийн газрын бодлоготой уялдсан эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжил, дэд бүтэц, тээвэр, аж үйлдвэрийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулах аж. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.
Ташрамд, нэмэлт бондын хувьд 60 гаруй хөрөнгө оруулагчаас 553.3 сая ам.долларын захиалга ирж, санал болгосон хэмжээнээс 2.2 дахин давсан бөгөөд 98 хувийг нь урт хугацааны хөрөнгө оруулалтын болондаатгал, тэтгэврийн сан бүрдүүлжээ.
Г.САНСАР