
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо ирэх сарын 17-28-нд болно. Байгаль орчны салбарын дэлхийн хэмжээний хамгийн том бодлогын индрүүдийн нэг болох тус хурлаар олон улсад тулгамдаад буй ган, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын шийдлийг хэлэлцэх юм. СОР17-г энэ удаад “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатайгаар зохион байгуулах бөгөөд газрын доройтлыг бууруулах, тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчныг өвлүүлэн үлдээхэд чиглэж буйгаараа онцлогтой. Одоогоор тус чуулганд дэлхийн 190 орчим орны 2000 гаруй зочин, төлөөлөгч лбан ёсоор бүртгүүлээд байна.
Хурлын хүрээнд газрын доройтол ба цөлжилтийг бууруулах, шороон шуурга болон гангийн эрсдэлийг удирдах, бэлчээрийн тогтвортой менежмент, хуурай бүс нутгийг дэмжих ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын механизмуудыг идэвхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн орнуудын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэхээс гадна Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, салбар хуралдаан, шинжлэх ухаан болон бизнес форум зохион байгуулах юм.
У.СҮРЭН