Японыг дайран өнгөрч буй хар салхины улмаас МИАТ компанийнхан тус улсын чиглэсэн өчигдрийн бүх хуваарьт нислэгээ цуцалж хойшлууллаа. Тодруулбал, Улаанбаатар-Нарита чиглэлийн OM501/OM502 дугаартай хуваарьт нислэгүүдийг өнөөдөр лүү шилжүүлж, өглөөний 05.00, 12.00 цаг болгосон байна. Цагийн хуваарь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зорчигчдын санал хүсэлтийг сонсон шийдвэрлэж, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж буйгаа мэдэгдлээ.
“Dujuan” хэмээх хүчтэй хар салхи өчигдөр Япон руу ойртож, Канто бүс болон тус улсын нутгийн зүүн хагаст үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг цаг уурын байгууллагаас нь мэдээлсэн. Хар салхи Токиог дайран өнгөрөх төлөвтэй байна. Аюулт үзэгдэл ойртож байгаатай холбогдуулан Японы төв нутгийн Айчи мужид болж буй Азийн наадмын морин спортын гурван төрөлт тэмцээнийг ч мөн өнөөдрийг хүртэл хойшлуулжээ.
О.Оргилох