Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан бүх нийтээр амарна.
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр байхаар заажээ.