Азийн олимпын зөвлөлийн цахим хурал болж, Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамид Ал Тани болон тивийн 45 орны Үндэсний олимпын хорооны төлөөлөгч оролцон Азийн олимпын хөдөлгөөний хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов. Хурлын үеэр Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадмыг ирэх жилийн арваннэгдүгээр сард Кувейт улсад зохион байгуулахаар болсныг албан ёсоор баталгаажуулж, спортын төрлүүд болон бусад мэдээллийг удахгүй хүргэх талаар мэдэгдлээ.
Хэд хоногийн өмнө “Рияд-2026” Азийн танхимын болон тулааны спортын наадмын зохион байгуулах хугацааг бүс нутгийн аюулгүй байдлаас шалтгаалан 2027 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 8 хүртэл хийхээр дээрх зөвлөлөөс шийдвэрлэж Катарын Доха хотод Азийн олимпын зөвлөлийн 47 дахь удаагийн Ерөнхий ассамблейн хүрээнд “Афро-Азийн соёлын арга хэмжээ”-г явуулахаар төлөвлөснөө танилцуулсан байна.