Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 17-нд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан. Тэгвэл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж түүний өргөдлийг эцэслэн шийдвэрлэх санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 92.3 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө.